0
АНГИЛАЛУУД

Ногоон тэжээл багцлан боогч

8 971 872 төг нэг бүр

  • Бараанууд
  • Үзүүлэлт

Гадна орчинд өвсийг удаан хадгалахад ялзарч хатан тэжээллэг чанар, амт шим шүүсээ алддаг. Намрын шүүслэг хадланг шинээр нь хадгална гэдэг өвөл хаврын тарчиг цагт малд амин дэм л гэсэн үг. Энд танилцуулж байгаа тоног төхөөрөмж нь дөнгөж хураасан хадланг багцлан боож, шинэлэг чанарыг нь алдагдуулахгүйгээр удаан хадгалах боломжыг бүрдүүлдэг.

Ногоон тэжээл боогч

Орчин үед энэ машингүйгээр саалийн ферм, тахиа гахайн аж ахуйн хөгжлийн тухай ярихаа байжээ. Сүргийнхээ тоо толгой бүрэн бүтэн байлгаж, тарга хүчийг нь нэмэгдүүлэх сонирхолтой фермерүүдийн талархалыг хүлээж байгаа технологи бол яах аргагүй энэ болоод байна.

  • Нэр: Бүрэн автомат багцлан боогч машин
  • Цахилгаан хэрэглээ: 380V
  • Хүндийн жин: 600 кг
  • Багцлан боосон боодлын хэмжээ: 55см*55см*52см
  • Хүчин чадал: 50-60 боодол/цаг
  • Нэг боодлын жин: 65-90кг (Өвсний чийглэгээс хамаарч харилцан адилгүй)
  • Цахилгаан зарцуулалт: 0,55 квт/цаг
  • Ороолтын давхрагын тоо: 2-6 давхар хальс
  • Хөтлөгч булны диаметр: 2,5 см
  • Хурд: 16 секундэнд 2 давхар, 24 секундэнд 3 давхар
  • Үйлдвэрийн үнэ: 18500 юань / Эрээн хүртэл тээврийн зардал багтсан

Ногоон тэжээл боогч

Багцлан боогч плёнк: 150 юань - 1800м

Ногоон тэжээл боогч

Боогч утас: 50 юань - 2000м

1. Хуурай болон чийглэг эрдэнэ шиш оруулагч бункер

Энэхүү бункерийг нэмэлт сонголтоор авч болно. Эхлээд энэ бункерт хуурай болон чийглэг эрдэнэ шишийг хийгээд бага багаар нь гаргаж савлах юм бол хүний хөдөлмөр хэмнэхээс гадна үйлдвэрлэлийн бүтээмж хурдацтай болдог. Учир нь тахиа гахай үхэрт эрдэнэ шиш бол юугаар ч орлуулалшгүй нэмэлт тэжээл юм. Түүнийг нэг боодлын хэмжээгээр нь хольж таслан боогч машин руу оруулах дамжлага юм.

Ногоон тэжээл боогч

Үйлдвэрийн үнэ: 8700 юань

2. Тэжээл бутлагч

ХАА-н хаягдал, сүрэл, хадланг энэ бутлагчаар бутлан жижигрүүлсний дараа багцлан боох юм бол шууд малд өгч болох багсармал тэжээлийн нэг төрөл бий болно.

Ногоон тэжээл боогч

Үйлдвэрийн үнэ: 9500 юань

 

Багцлан боогч машиныг Хятадад их олон зориулалтаар хэрэглэдэг.

Ногоон тэжээл боогч

Хадлан авч байгаа бол шинэхэн өвс хадланыг багцлан бооно. Эрдэнэ шиш бол хамгийн их ногоон масстай ургамал гэдэг. Түүний навчийг жижиглэн бутлаад, энэ машинаар боож, тахиа гахайн аж ахуй болон саалийн фермүүдэд нийлүүлдэг.

Ногоон тэжээл боогч

Улаан буудайн талбайд хаягдаж байгаа сүрлийг боож сүрлэн шахмал түлшний үйлдвэрт нийлүүлнэ. Өөр сүрлийг боловсруулан хучлага, дэвсгэр хийдэг үйлдвэрүүд ихээр худалдаж авдаг. Хаягдлаа мөнгө болгох сонирхолтой тариаланчид худалдан авах сонирхол их байдаг.

Гадаад өнгө үзэмжийн гурван сонголттой. Улаан, ногоон, саарал өнгөөр үйлдвэрлэгддэг.

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Ногоон тэжээл боогч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Articles View Hits 17667089

Манай зочид

We have 126 guests and no members online

Нэвтрэх