0
АНГИЛАЛУУД

Сэвс боловсруулах үйлдвэр

18 695 441 төг нэг бүр

  • Бараанууд
  • Үзүүлэлт

Үхэр гаргах, хонь ямаа гаргахад ямар их сэвс гардагийг мэдэхгүй Монгол хүн гэж үгүй. Харин түүнийгээ яадаг вэ? гэж асуувал бүгд л хол газар аваачаад хаядаг гэж хариулна. Би ч бас ингэж хариулна. Гэтэл хаяхад хайран үнэт эрдэнэ гээд хэлчихвэл буруудахгүй.

Үндсэндээ малын сорчилж идсэн тэжээл буюу биед нь шингэж амжаагүй хоол нь шүү дээ. Тэгвэл үүнийг боловруулж мөнгө болгох бизнес санааг энд танилцуулмаар байна. Юуны өмнө эхлээд Хятадын нэгэн тэрбумтаны түүхээс дэлгэе.

Хятадын тэрбумтан Лю Ханьюань 1983 онд бизнесийн гараагаа эхэлсэн юм. 16 настай жаал хүү Сычуань мужын загас агнуурын техникумаа төгсөөд, Мейшань тойргийн загасны аж ахуйд техникчээр томилогдон гурван жилийн нүүр үзээд байлаа.

Тэр үед загасны мах гахай, тахианы махнаас 3-5 дахин өндөр үнэтэй байсан бөгөөд баярын өдрүүдээр 10 дахин өсөх явдал ч байлаа. Хорин настай, залуу техникч Лю ангийнхаа найзаасаа найман зуун юань зээлэн, 64 кв.м цөөрөм байгуулжээ. Түүний анхны хөрөнгө оруулалт маш бага байсан тул ердөө 185 кг жараахай худалдан авч хүрэв. Ийнхүү хувийн загасны аж ахуй эрхлэх гараагаа эхэлсэн юм.

“Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй хүн амьдралыг хар бараанаар харж, уйтгарлан суудаг” гэсэн аавынхаа сургаалийг бодож, эрчимтэй хөдөлмөрлөж байв. Зургаан сарын дараа жараахайнууд нь томорч, цөөрмөөсөө 1390 кг загас олборлон 1950 юаний орлого олов. Энэ бол тухайн үеийн ханшаараа багагүй мөнгө байсан юм. Түүний энэ амжилтыг мужын хэмжээнд хэн ч тогтоогоогүй рекорд байв.

Энэ нь сүүлийн арван жилд, Сычуань мужын загасны аж ахуй үзүүлсэн дээд амжилтаас 2 дахин өндөр үзүүлэлт байсан юм. Залуу Лю хэрхэн ийм амжилтанд хүрэв?

Лю Ханьюань ярихдаа “Энэ бол тэжээлийн гайхамшиг байлаа” гэж нууцаа дэлгэсэн гэдэг.

Лю хөвгүүн “Эрдэнэ шишийн гурилийг хүн идвэл цадна. Харин загас идвэл томроно. Загас бол хүн биш” гэж бусдыг төөрөгдүүлэн хошигнох дуртай байв. Гэвч тэр нь бизнесийн нууцаа хаацайлах далд санаа гэдэг нь ойлгомжтой. Лю шинэ төрлийн хоол хийчихсэн байсан юм. Түүний нууц жор бол үхрийн гүзээн дотор байгаа сэвсийг цусанд нь хольж базаад, тусгай жорын дагуу загасны хоолтойгоо хольно. Шинэхэн цусны ийлдэс жараахайд махан тэжээл нь болж, сэвс нь ямар ч замагнаас илүү сайн хоол болдгийг нутгийн өвгөнөөс сурчээ.

Түүний өрсөлдөгч нарын жараахай нэг жилийн дотор 30 см болж байсан бол түүний жараахайнууд 5 сарын дараа л бие гүйцсэн загас мэт болдог.

idea043a

Зураг дээр: Хятадын тэрбумтан Лю Ханьюань

Амьдрал дээр туршсан шинэ тэжээл нь жижиг жараахайг маш хурдан томруулж байв. Загас үржүүлэн, борлуулах гэж өөртөө хүндрэл учруулахаар сайн тэжээл хийвэл загасчид бөөн бөөнөөр нь худалдан авна. Иймд загасны тэжээлийн үйлдвэр нь илүү их ашигтай гэсэн дүгнэлтэнд Лю хүрэв.

1986 онд тэрээр загасны тэжээлийн үйлдвэрээ байгуулж, бүгдийг өөрөө гардан хийж эхэлсэн нь “Жинхэнэ удирдагч хүн хийдэг ажлаа төгс мэдэж байж ажилчдыг дагуулж чадна” гэсэн түүний үзэл бодол юм. Тэрээр жилд 5000 тонн загасны тэжээл үйлдвэрлэж, ашиг нь 6 сая юань болжээ. Дараагийн жилд, ашиг нь 10 сая юань болж өсөв. 1992 онд Лю “Tongwei” үйлдвэрээ улсад бүртгүүлж, 10 сая юаний хөрөнгө оруулалт хийв.

Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал 100 мянган тонн болон нэмэгдэж, 3 жилийн дараа хэд хэдэн тэжээлийн аж ахуйг худалдан авах чадвартай болов. Эдүгээ Хятад улсын 18 мужид 20 үйлдвэртэй болсон ба гадаад дахь салбарууд нь Нью-Йорк болон Германд нээгдээд байна.

Яаж хурдан баяжив? гэдэг асуултын хариу маш амархан. Ганцхан загас түрс шахахаараа хэдэн арван сая болон үрждэг. Түүний жараахайгаар хоологч махчин байхгүй бол тэжээллэг орчинд жараахай 6 хан сарын дараа бие гүйцсэн том загас болно.

Үхрийн аж ахуйтай харьцуулах юм бол нэг жилд олох ашиг нь хэдэн сая дахин их юм. Манай Монголд ясны гурил, малын сэвс, цус гэж хэнд ч хэрэггүй хаягдал байдаг. Энэ нь загасны үнэт тэжээл болдог. Загасны сайн тэжээл хийвэл, Өгий нуур, Цагаан нуур, Буйр нуураас гадна ОХУ-ын Байгаль нуурын загасчид гээд том зах зээл бидэнд байна.

Загасны хоолыг хэрхэн бэлтгэх вэ?

Харин одоо энэ бизнес санааг хөгжүүлж болох тоног төхөөрөмжийн талаар зөвлөгөө өгье. Мэдээж халуун сэвс ямар байдгийг мэдэх учир түүнийг усгүйжүүлэх хэрэгтэй. Түүний тулд шахаж хуурай шахам болгоно. Үүнд:

тос шахагч

Энэ машин өдөрт 5-6 тонн үхрийн сэвсний усыг шахаж хуурай эдийг нь ялгана. Тэр ялгарч гарсан сэвсийг хатааж нунтаглах нь дараагийн дамжлага болдог. Хүчтэйхэн сэнс, агааржуулагчтай өрөө байхад хатаалга явагдана.

Харин нунтаглагч машин нь будаа шигээс авхуулаад гурил шиг нарийн болгодог тээрэм байдаг.

Давс ногоо нунтаглагч

Уг нь энэ төрөл бүрийн ургамалын гаралтай зүйлс нунтагладаг машин л даа. Дээрхи зураг дээр байгаа бүтээгдэхүүн шиг шахам болсон малын сэвсийг нунтаглана. Нунтагласан сэвс маань загасны тэжээлийг цусаар зуураад эцсийн бүтээгдэхүүн бий болох юм. Энэ хоёр ховор түүхий эд монголд зөндөө бий.

За тэгвэл загасаа хэрхэн үржүүлэх вэ?

Загасыг заавал нуур цөөрөмд үржүүлэх гэж сэтгэл зоволтгүй. Зохиомол аргаар загас үржүүлгийн усан санг Улаанбаатарт ч хийсэн болно. Танд томоохон зай талбай бүхий халаалттай агуулах байхад болно. Үүнийг гүн гүнзгий ойлгуулахын тулд нэгэн видео бичлэг үзүүлье.

Ийм хэд хэдэн цөөрөм хийнэ. 8*3м-ийн хэмжээтэй ийм цөөрөм ердөө л 1600 юаний үнэтэй. Харин ямар загас хэрхэн үржүүлэх вэ? гэдгийг ШУА-д мэддэг эрдэмтэд байгаа. Тэднээс зөвлөгөө аваарай. Харин тоног төхөөрөмжийн хувьд бол:

  1. Сэвс шахагч төхөөрөмж: 27300 юань
  2. Нунтаглагч машин: 8250 юань
  3. Загасны 2 ширхэг цөөрөм: 3000 юань

Нийт: 38550 юань болно.

Сэвсээр өөр юу хийж болох вэ?

Зун, намрын улиралд идшинд хэрэглэсэн эрүүл малын сэвсийг тэжээлд зориулан хэрэглэж болдог. Хивэгч малын сэвс нь бүх төрлийн малд маш сайн тэжээл болдог. Сайн хатааж бэлтгэсэн сэвс сайн чанарын өвснөөс илүү шимт чанартай, уурагтай. Ялангуяа хивэгч малын сэвс нь бүх төрлийн малд маш сайн тэжээл болно.

 Малын идсэн өвс, тэжээл ходоодонд ороод хальс нь зөөлрөн уураг, бусад шимт бодис нь боловсроход бэлэн болсон байдаг учраас сэвс онцлог тэжээл юм. Сэвсийг буцалгаж ариутгаад давс, хужиртай хольж дугуй зоодой болгон хатааж бод малд 1-2 кг, бог малд 500-600 гр-аар идүүлэх буюу их хэмжээтэй бол хужиртай хольж долооц маягаар бэлтгэн хотны ойролцоо байнга байлгавал тохиромжтой. Сайн хатааж бэлтгэсэн сэвс сайн чанарын өвснөөс илүү шимт чанартай, уурагтай байдаг. Сэвсний шингэн хэсгийг шингээж авахын тулд няцалсан будаа, үнс, давс, хужир хийж аргаана.

Үүнээс гадна хамгийн өндөр үнэтэй бордоо болгож болно. Учир нь малын гэдсэн няцлагдаж тээрэмдүүлсэн шимт органик бодис хадгалагдаж байгаа гээд ойгоорой. Түүнийг загас үржүүлгийнхээ цөөрөмд хийгээд дэвтээж термо урвалд оруулж, задаргаа явуулна. Дараа нь шингэн зутанг нь тусгай бордооны машинаар соруулан аваад, ус шүүсийг нь шахах юм бол жинхэнэ органик бордоо бий болно. Үүнд

Ялгадас боловсруулах үйлдвэр

Энэ төхөөрөмж цагт 20м3 зутанг сорж, 5 м3 бордоо үйлдвэрлэнэ. Үнэ: 15000 юань.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ

Related products

32 978 төг нэг бүр
Results 1 - 1 of 1

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Articles View Hits 17667089

Манай зочид

We have 108 guests and no members online

Нэвтрэх