0
АНГИЛАЛУУД

Бага оврын плазм зүсэгч

5 819 593 төг нэг бүр

  • Бараанууд
  • Үзүүлэлт

Бага оврын Плазм зүсэгч

Төмөр гэдэг бол их буянтай бизнес. Инженер хэмээн өөрийг минь дөвийлгөж байгаа алдар бол төмөртэй холбоотой. Насаараа тоног төхөөрөмж хэмээх ухаалаг төмрийг судлаж байсны хувьд биш, төмөртэй амьдралаа холбосон мянга мянган залуус Монголд байна. Авто машины засвар үйлчилгээ, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр хийцийн салбарт тэд ажиллаж байна. Бүтээлийг харахад загварлаг ухаалаг шийдлүүд их шингэсэн байхыг хараад төмөр урлалд сэтгэл зүрхээ шингээсэн дархчууд юм даа хэмээн бахархдаг. Гэвч залуус маань гар доорхи багаж ашиглан төмөр урлалаа хийж байна. Тэдэнд ухаалаг багаж байх аваас төмрийн хаягдлын хэлбэр дүрсийг нь засаад хүнд хэрэгтэй зүйл болгож чадна. Учир нь төмрөөс хаягдал гардаггүй. Огт хэрэггүй жижиг хог хаягдлыг нь хайлуулахад шинэ өнгө төрхийг олно.

Монголчлох гэдэг сайхан бурхан ухаан бидэнд байдаг. Яагаад энэ ухаан өөр бусад үндэстнүүдээс илүүтэйгээр Монгол хүнд шингэсэн юм бол гэдэгт би өөрийн гэсэн бодолтой явдаг. Мянга мянган жилийн турш нүүдлийн хэмээх соёл иргэншилтэй байсан өвөг дээдэс маань уулын мухарт хэнээс үл хамааран амьдарч байхдаа бүхнийг Монгол ухаанаараа шийдэж, өрхийн үйлдвэрлэлээ явуулж байсан. Эврээд хэрэггүй болсон ямар ч хогийг тэд хүн гуйхгүйгээр өөрсдөө эвлүүлж янзалдаг байлаа. Нэгэн үе ган төмрийг уйлуулж, илд сэлэм ирт жадыг урлаж, дэлхийг байлдан дагуулж байсан ард түмэн шүү дээ. Ийм учраас генийн Монголчлох ухаан бидэнд үлдсэн юм.

Энд танилцуулж байгаа бага оврын плазм машин ёстой л гал дээр тос цацсан мэт Монголчлох ухааныг минь задруулж өгнө гэдэгт итгэлтэй байна. Хэдэн сайхан төмрийн багажтай байх юм бол манайд металлург хөгжихөд тун ойрхон. Метал хийц зөвхөн Монголд уйлах цаг удахгүй ирнэ ээ.

ДАРХАН ХҮНИЙ БУРХАН УХААН таныг ивээх болтугай.

Бага оврын Плазм зүсэгч

Бага оврын Плазм зүсэгч

Энэ гурван тоноглол нийлээд нэг иж бүрдэл болно.

Иж бүрэн Плазм зүсэгчийн үнийн санал

Зөөврийн ухаалаг Плазм зүсэгчийн загварууд 63А 120А
Хос үйлдэлтэй CNC 1625 загвар (Ажлын талбай 1,6м*2,5м) 12000 юань 14900 юань
Хос үйлдэлтэй CNC 1630 загвар (Ажлын талбай 1,6м*3,0м) 12100 юань 15000 юань
Хос үйлдэлтэй CNC 1640 загвар (Ажлын талбай 1,6м*4,0м) 12600 юань 15600 юань
Хос үйлдэлтэй CNC 1660 загвар (Ажлын талбай 1,6м*6,0м) 13600 юань 16600 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Энд байгаа үнийн саналд үндсэн гурван төхөөөрөмж + 8м урт залгууртай плазм хошуу + 10 ширхэг иж бүрэн толгойны багц + Программ хангамж + 32GB флаш диск (зүсэлтийн загварууд хадгалсан) дагалдах болно.

Бага оврын Плазм зүсэгч

Энд танилцуулж байгаа Плазм машин хос үйлдэлтэй. Галт хошуу болон Плазм хошуу хосоороо дагалдана.

Үйлдвэр дээр харсан гайхамшигууд

Би 2016 онд үйлдвэр дээр анх очоод төрсөн сэтгэгдлээ энд бичиж байна. Одоо бол тухайн үед намайг гайхшируулж байсан энэ бүхэн энгийн үзэгдэл болсон байж магад.

Гайхамшиг 1: Энэхүү плазм зүсэгч машин нь 1,5 см зузаан лист төмрийг компьютерт бэлтгэсэн зургийн дагуу өндөр нарийвчлалтайгаар зүсдэг. Гэхдээ нэг минутанд 8 м урт зүсэлтийг хийнэ. Энэ бол дэлхийн дээд рекорд л гэсэн үг гэж үйлдвэрийн дарга хэлж байлаа.

Бага оврын Плазм зүсэгч

Гайхамшиг 2: Тайваньд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын ган төмрөөр хийсэн зам төмөр нь олон жилийн туршид найдвартай ашиглагдана. Миний үзсэн тоног төхөөрөмжүүд дотроос хамгийн их анхаарал татсан зүйл энэ байлаа. Хятадад үйлдвэрлэсэн мод, төмөр боловсруулах тоног төхөөрөмжүүд дотоодын зам төмөр хэрэглэдэг бол энэ үйлдвэр Тайванаас тусгайлан захиалдаг байна.

Бага оврын Плазм зүсэгч

Гайхамшиг 3: Мөн Герман улсын технологийг ашиглан бүх төрлийн сийлбэрийн болон зүсэгч машин үйлдвэрлээд буцаагаад Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм байна. Иймд Европын чанарын стандартын дагуу Японы Панасоник хөдөлгүүр, Тайваны редуктор суурьлуулсан байлаа. Мөн машинд урьдчилан тохируулсан 48 төрлийн ухаалаг зураг дагалдана. Хэрэв та энд харагдаж байгаа дүрсээр зүсэлт хийх гэж байгаа бол зөвхөн хэмжээг нь өгөхөд л болно. Машин өөрөө үйлдлийг автоматаар гүйцэтгэнэ.

Бага оврын Плазм зүсэгч

Гайхамшиг 4: Миний бие тоног төхөөрөмжийн судалгаа хийх явцдаа төмөр боловсруулах олон л үйлдвэрээр зочилж байлаа. Гэтэл энэ машин огт дуу чимээгүй зүсэлт хийж байгаа нь миний анхаарлыг татсан юм. Төмрийг хөрөөдөж зүсэхэд их хэмжээний дуу чимээг гардаг бол энэ машин ямарч дуу чимээ гаргахгүй мөртлөө тахир муруй дүрсийг зургийн дагуу маш хурдан, цэвэрхэн зүсч байв.

Бага оврын плазм зүсэгч

Гайхамшиг 5: Тоног төхөөрөмжийн бас нэг давуу тал нь Хяналтын системийг нь Америк Хятадын хамтарсан үйлдвэрт захиалан хийсэн байх бөгөөд Germany Design Software FastCAM програмаар ажиллуулдаг юм байна. Плазм үүсгэгч нь American Cut-Maste plasma (40A/120A/200A) тул одоохондоо хамгийн дэвшилтэт технологи юм байна. Энэ төхөөрөмж нь плазмын өндөр нуман гал болон түүний даралтыг өөрийн хүссэн хэмжээгээр тохируулдаг тул төмрийн найрлага бүтцэнд тохируулан цэвэрхэн бөгөөд өндөр нарийвчлалтай зүсэлт хийх боломжыг олгодог.

Бага оврын Плазм зүсэгч

Бага оврын плазм зүсэгч

Плазм машины гол тоноглол болох ампер өсгөгч.

Бага оврын плазм зүсэгч

Зөөврийн CNC плазм зүсэгч

Бага оврын плазм зүсэгч

Нуман хүчдэл тохируулагч

Бага оврын Плазм зүсэгч

Бага оврын Плазм зүсэгч

Бага оврын Плазм зүсэгч

Бага оврын Плазм зүсэгч

Бага оврын Плазм зүсэгч

Бага оврын Плазм зүсэгч

Дээр танилцуулж байгаа плазм зүсэгчүүдийн зүсэлт хийсэн байдлыг та дараах зураг дээрээс шинжээрэй.

Бага оврын плазм зүсэгч

Дор плазм зүсэгчээр хийсэн төмөр урлалуудыг харууллаа.

Бага оврын Плазм зүсэгч

Бага оврын Плазм зүсэгч

Бидний танилцуулж буй плазм зүсэгчийн зүсэлт хийсэн байдал болон зузааны хэмжээ.

Бага оврын плазм зүсэгч

Плазм зүсэгчийг Монголд ашиглаж болох бас нэг давуу тал байна. Монголд тоног төхөөрөмж болон машины үйлдвэрлэл байдаггүй. Иймд ямар нэгэн стандартын бус ховор эд ангийг шууд дууриалган хийх боломж энд бий.

Бага оврын плазм зүсэгч

Өдөр тутам хэрэглэхгдэх цоожны цуурганаас эхлээд төрөл бүрийн зориулалттай төмөр хийцийг маш хурдан хийдэг.

Бага оврын плазм зүсэгч

Төмөр урлал Монголд шинээр бий болгож болох ихээхэн боломжын бизнес юм. Ер нь хүний хийгээгүй шинэ бүтээгдэхүүн гэдэг зах зээлд амжилт олох найдвартай алхам юм.

Бага оврын плазм зүсэгч

Плазм зүсэгчтэй хүн бол энэ хаалгыг нэг өдрийн дотор хийж чадна. Харин ашиг бол өндөр.

Бага оврын плазм зүсэгч

1,5 мм зузаан лист төмөр хэрхэн урлаг болж байгааг та эндээс харж болно.

Бага оврын плазм зүсэгч

Плазм гэж юу вэ?

Плазм нь ионжсон хийг хэлнэ. Плазм нь ер бусын шинж чанарынхаа хувьд бодисын (хатуу, шингэн, хийн) дөрөв дэх төлөв гэгддэг. "Ионжсон" гэдэг нь атом, молекулаас тусгаар 1 юм уу түүнээс дээш тооны чөлөөт электроныг хэлнэ. Биеийг халаагаад байх тусам бөөмс улам хурдан болдог. Цааш нь улам өндөр температурт халаавал бөөмс илүү хүчтэй мөргөлдөж эхлэх бөгөөд үр дүнд нь бөөмс бутран задарч нэмэх, хасах цэнэгтэй ионууд болно. Энэ төлөвийг плазм гэнэ.

Орчлон ертөнц дээрх хамгийн түгээмэл төлөв нь нар болон бусад одод дээр орших плазмын төлөв юм. Энгийн жишээ л гэхэд Нарны аймгийн массын 99% нь нар байдаг. Цахилгаан цахих нь дэлхийн гадаргуу дээрх плазмын нэг жишээ юм. Энэ үед температур нь ойролцоогоор 28000К буюу 27726.85 цельсийн хэм болно.

Хийн атомууд ионжих шалтгаан олон боловч голдуу температураас хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл температур ихсэх тусам атомууд электроноо алдаж ионждог байна. Тэгэхлээр ионжлолын зэргээс (хэр сайн ионжсоноос хамаарч) плазмыг сул, хүчтэй иончлогдсон гэж ангилж болно.

Бид биетийг шингэн хатуу хийн гурван төлөвтэй гэж үздэг. Ус энэ гурван төлөвт хувирч чаддаг бол мод зөвхөн хатуу төлөвт оршин тогтож байдаг. Гэтэл дөрөвдөх төлөв нь плазм юм. Харин плазм төлөвт орох боломтой биетүүдийн нэг бол металл билээ.

Плазм таслагчийг хэрхэн сонгох вэ?

Өөрийн хэрэгцээгээ хангахын тулд шинэ плазм таслагчийг сонгохдоо олон төрлийн тоног төхөөрөмж, брэндүүдийн талаар хэд хэдэн хүчин зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Доорх санамжууд нь мэрэгжлийн хэмжээнд үндэслэлтэй шийдвэр гаргахад тань тусална.

Плазм зүсэгч төхөөрөмжийн хувьд янз бүрийн загварууд байдаг. Түүний дотроос өвөрмөц онцлог, хүч чадал, зүсэх чадварыг ялган харж байж шаардлагад нийцсэн сайн плазм таслагчийг сонгоно. Плазмын зүсэлтийн тухайд бол бүтээгдэхүүний чанар онцгой үүрэг гүйцэтгэнэ. Хямд өртөгтэй машин нь эхлээд сайн мэт санагдавч, тодорхой туршлага хуримтлуулсны дараа илүү өндөр чадалтай машин авах сонирхол төрж магадгүй.

Юуны өмнө зөөврийн плазм таслагч уу? эсвэл өндөр нарийвчлалтай суурин плазм таслагч уу? гэдэг сонголт чухал. Гар хэрэглээний зөөврийн төхөөрөмж нь тав тухтай, маневрлах чадвар сайтай байдаг ч нарийвчлал муутай тэгш бус зүсэлт хийдэг. Өөрөөр хэлбэл уран гоёмсог бус. Суурин ухаалаг плазмууд өндөр нарийвчлалтай зүсэлт хийдэг тул бүтээгдэхүүн тэгшхэмтэй сайхан харагдахаас гадна угсралт хийхэд яг л зургийн дагуу сайхан эв нийлдэг.

Бага оврын плазм зүсэгч

Зураг дээр: Хямд үнэтэй чанаргүй плазм зүсэгчийг зүсэлтийг хийн зүсэлттэй харьцуулсан байдал.

Янз бүрийн материал дээр зузаан зүсэлт хийж чаддаг уян хатан үзүүлэлттэй машиныг хамгийн сайн плазм огтлох машин гэж тодорхойлж болно.

Зүсэлтийн зузаан

Үйлдвэрийн санал болгож байгаа зүсэлтийн үзүүлэлтийн 80 хувьд тооцоолох хэрэгтэй. Тухайлбал: Зүсэлтийн зузаан 10мм гэж байх юм бол та 8мм зузааныг бол асуудалгүй цэвэрхэн зүсэх юм байна гэж ойлгоорой. Энэ ойлголт нь плазмын таслагчийг бүрэн таньж мэдэхэд туслана. Өөрөөр хэлбэл запастайгаар бодох хэрэгтэй гэсэн үг.

Металлын төрөл

Янз бүрийн металлуудыг огтлох хурд, гүйдлийн хүч нь өөр өөр байдаг. Жишээлбэл хөнгөн цагаан болон ганг хоёр өөр гүйдлийн хүчээр таслана. Иймд үл зэврэх ган, зөөлөн ган, хөнгөн цагаан зэрэг металлуудыг огтлох зориулалттай универсаль плазм таслагчийг сонгох хэрэгтэй. Металлын онцлог шинж чанарт тохирсон плазмын зүсэгчийг зөв сонгох нь оновчтой гүйцэтгэлийг баталгаажуулж, зүсэж буй тоног төхөөрөмж, материалын бүрэн бүтэн байдлыг хадгална.

Зүсэлтийн чанар

Плазмын зүсэгчийг сонгохдоо хамгийн сайн зүсэх чанарыг олж авах нь чухал хүчин зүйл юм. Хэрэв та цэвэрхэн, нарийн зүсэлт хийхийг хүсч байвал илүү өндөр гүйдэл бүхий плазмын зүсэгчийг сонгоорой. Мөн илүү нарийн зүсэлт хийдэг хэрэглээний материал ашиглах хэрэгтэй. Харин бүдүүлэг зүсэлт хийх гэж байгаа бол бага гүйдлийн плазмын таслагч хангалттай бөгөөд анхны зардлаа хэмнэх болно.

Цаашилбал, үйл ажиллагааны төрөл нь гол үүрэг гүйцэтгэдэг. Гар зүсэгч, Суурин механикжсан зүсэгч гэж бий. Дээр нь CNC юм уу эсвэл 3D робот зүсэлт гээд сонголтууд байгаа. Толгой эргэм олон сонголтууд тус тусдаа өөр өөрийн гүйцэтгэл, зориулалтыг агуулж байдаг.

Боломжит оролтын хүч

Плазмын таслагчийг сонгохдоо боломжит оролтын хүчийг харгалзан үзэх нь маш чухал. Ажлын байрныхаа цахилгаан хангамжинд тохирох плазм таслагчийг сонгоно. Тухайлбал:

Гэр хороололд цахилгааны хүчдэлийн уналт их байдаг. Тийм бол танд хүчдэл тогтворжуулагч нэмэлтээр авах асуудал үүсч магадгүй. Мөн ахуйн хэрэглээний 220 вольтийн төхөөрөмжийн цахилгааны зардал их гардаг бол үйлдвэрлэлийн хэрэглээний 380 вольтийн төхөөрөмж цахилгаан хэмнэдэг.

Таны дэд бүтэц нь тоног төхөөрөмжийн гаралтын хүчийг хангалттай хэмжээгээр хангахын тулд хангалттай ампер, вольт, өндөр хүчдэлээр хангах нь чухал юм. Энэ нь плазм таслагчийн жигд ажиллагааг хангаж, түүний гүйцэтгэл болон зүсэлтийн чанарт асуудал гарахаас зайлсхийхэд тусалдаг. Мөн арай хямд байдаг.

Плазмын таслагчийн тэжээлийн эх үүсвэр найдвартай байх тал дээр анхаарч үзээрэй. Хүчдэл унасан үед мэдээж плазм зүсэгчийн зүсэлт муухай болно.

Плазм таслагчийн үнэ

Плазма таслагчийн үнэ нь анхаарах ёстой бас нэг хүчин зүйл юм. Таны сонгосон плазм таслагч таны төсөвт тохирсон, таны хэрэгцээг хангаж чадах уу?

Та өөрийн төсөвт тохируулж байгаа нь энэ гээд хямд плазм таслагч авснаас аваагүй нь дээр. Бага зэргийн үнийн зөрүү байх аваас сайн руу нь зүтгэх хэрэгтэй. Энэ нь ирээдүйд олох таны ашгийг нэмэгдүүлэх болно. Мэдээж чанаргүй хямд багажаар үзэмж муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ шүү дээ.

Плазмын таслагчийн өөрийн үнээс гадна системийн урт хугацааны нийт зардлыг харгалзан үзэх нь чухал. Үүнд хэрэглээний материалыг (электрод эсвэл нэг ширхэг хайрцаг гэх мэт) үнэлэх, тэдгээрийн ашиглалтын хугацааг харгалзан үзэх шаардлагатай.

Плазма таслагчийн үнэ урт хугацаанд үнэ цэнэтэй эсэхийг тодорхойлохдоо анхаарах ёстой бусад хүчин зүйлүүд

  1. Найдвартай байдал: Машин эвдрэх гэж байна уу? Машиныг солихын өмнө хэр удаан ажиллах вэ? Баталгаат хугацаа юу вэ?
  2. Урт хугацааны баталгаа: Энэ бүтээгдэхүүн эвдэрсэн эсвэл ямар нэг зүйл буруу болвол түүнд дэмжлэг үзүүлэх боломжтой юу? Шаардлагатай бол би тусламж авч болох уу?
  3. Хэрэглэхэд хялбар: Тодорхой плазм таслагч ашиглаж сурах нь хэр хэцүү вэ? Шинэ оператор хурдан ажиллаж чадах уу?
  4. Үйл ажиллагааны зардал: Энэ машиныг ажиллуулахад хэр их зардал гарах вэ? Хийн хэрэглээ, өртөг гэж юу вэ? Цахилгааны үнэ хэд вэ?

Өртөг тооцох, хэрэглээний ашиглалтын хугацааг харгалзан үзэх, технологийн дэвшлийг ажиглах зэрэгт иж бүрэн хандсанаар та төсөвтөө тохирсон шийдвэр гаргаж, плазм таслагчийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой.

Брэндийн нэр хүнд

Сонгон шалгаруулалтад брэндийн нэр хүнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Плазма хайчлах салбарт алдартай, нэр хүндтэй брэндүүд байдаг ч таны үзэж буй аливаа плазм таслагчийн брэндийн нэр хүнд ямар вэ? гэдгийг шалгаж үзэх нь чухал юм.

Нэр хүндтэй брэндүүд нь төрөл бүрийн үйлдвэрлэлийн зориулалтаар металл зүсэх чиглэлээр мэргэшсэн өндөр чанартай плазм таслагч үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай. Эдгээр компаниуд усны тийрэлтэт, робот, CNC, гар аргаар металл хайчлах зэрэг сонголтуудыг санал болгож, хамгийн олон төрлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тодорхой шийдлүүдийг санал болгодог. Нэмж дурдахад тэд CAD/CAM болон робот зүсэх програм хангамж зэрэг нэмэлт програм хангамжийн шийдлүүдийг хангаж чадна.

Плазмын зүсэгчийг үнэлэхдээ контакттай нуман ба контактгүй нуман технологи гэх мэт онцлог шинж чанар байдаг. Өндөр давтамж бол анхаарах чухал зүйл.

Эдгээр шинж чанаруудыг ойлгох нь өөр өөр брэндүүдийг харьцуулахад маш чухал байдаг. Учир нь зарим чанар муутай бүтээгдэхүүн нь тодорхой гүйдлийн хүчийг шаарддаг боловч таны хүсэж буй гүйцэтгэлийг хангаж чаддаггүй.

Таны итгэж болох брэндийнхийг сонгох нь чухал. Ийм брэнд гэвэл Hypertherm юм. Hypertherm брэндийн салбарын шилдэг нэр хүнд нь таны шийдвэр гаргах үйл явцад аюулгүй байдлын өөр давхаргыг нэмж өгөхөөс гадна итгэлтэйгээр сонгож болох брэнд мөн.

Инноваци, найдвартай байдал, хамгийн сүүлийн үеийн технологийг эрхэмлэдэг гэдгээрээ ялгардаг Hypertherm плазмын таслагч нь хүлээлтээс давсан бүтээгдэхүүнийг тууштай гүйцэтгэдэг. Powermax плазм таслагч нь хамгийн хатуу ширүүн орчинд 10-аас дээш жил үйлчилдэг-энэ нь урт хугацаанд таны плазм зүсэх үйл ажиллагааны нийт өртөгт ихээхэн нөлөөлнө.

Энэ нь гүйдлийн оновчтой тэнцвэр, олон металлын зузаантай ажиллах чадвар, янз бүрийн ажиллагааны горимд нийцэх чадвар, материалын олон талт байдал, таны байгаа эрчим хүчний дэд бүтцэд нийцэх, системийн нийт зардлын иж бүрэн үнэлгээ эсвэл компанийн нэр хүнд зэрэг эсэхээс үл хамааран Hypertherm Associates нь бусдаас ялгардаг.

Эцэст хэлэхэд Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр миний санал болгож буй брэндийг сонгоход алдах зүйл арай бага. Учир нь дээр дурьдсан хоёр брэндийн шууд хуулбар нь юм.

Харин та плазм таслагчийг анх удаа ашиглаж үзэх гэж байгаа бол YouTube дээр маш олон зүсэлт хийх зөвлөгөө байдаг шүү. Тэндээс та олон талын сонирхол татсан мэдээлэл үнэт сургамж олж авна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 7 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч

Related products

19 301 649 төг нэг бүр
Results 1 - 1 of 1

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Articles View Hits 17667089

Манай зочид

We have 143 guests and no members online

Нэвтрэх