0
АНГИЛАЛУУД

Өндөгтэй бүргер шарагч

332 687 төг нэг бүр

  • Бараанууд
  • Үзүүлэлт

Хямдхан материалаар хялбархан мөнгө олно гэж бодож байгаа бол бизнес хэзээ ч хөгжихгүй. Нэг удаа сайхан шатъя гэсэн хүмүүсийн гэнэн бодол.

Сэтгэл шингээсэн хоолноос ашиг ундардаг гэсэн хуулиар хэний ч хийж байгаагүй амттан хийх бодол танд төрдөг бол энэ бизнесийг туршаад үзэхэд болно. 

Би Гуанжугийн үзэсгэлэн худалдаан дээр өндөгтэй бүргер амталж билээ. Өглөөнөөс орой болтол үзэсгэлэн худалдаагаар тойроод, нэг мэдсэн чинь их өлсчихсөн байсан. Тэгээд түргэн хоолны газар орсон чинь надад энэ хоол их аятайхан харагдахаар нь нэгийг авлаа.

Орон орны бизнесменүүд цугларсан энд газар хамгийн их хүн үйлчлүүлж байсан лангуу эднийх байв. Харин энэ бүргерийг хийж байгаа хүн бурзайж байна даа хэмээн бодоод орой буудалдаа идэхээр хоёрыг нэмж авсан. Учир нь маш сайхан амттай, хямдхан ч байсан.

Маргааш нь нөгөө өндөгтэй бургер санаанаас гардаггүй. Үзэсгэлэн худалдаан дээр байх 7 хоногт үүгээр л хооллож явлаа. Өдөр бүр идсэн ч уйдахааргүй сайхан бургер байсан шүү.

Өндөгтэй боов шарагч

Ганцхан өндөг, жижигхэн гахайн (сонголтоор тахианы махтай байж болно) мах, 40 гр гурил нийлээд 1 юань ч хүрэхгүй. Ашиг нь шууд л мэдрэгдэж байлаа.

Өндөгтэй боов шарагч

Энэ миний иддэг байсан өндөгтэй бургер. 3 ширхэгийг авахад 9 юань. Бид хоюулаа аялж байсан бөгөөд 2 хүн идэхэд яг сайхан цадаж байсан.

9 өндөгтэй бургерийн цахилгаан загвар 686 юань
Халаалт: 50-300хэмийн температур
Жин: 3,8 кг
Цахилгаан хэрэглээ: 220 вольт, 2 квт/50 герц
Бургерийн хэмжээ: 8*2,5 см 

9 өндөгтэй бургерийн хийн загвар 686 юань
Халаалт: Хийн тохиргоо
Жин: 3,8 кг
Бургерийн хэмжээ: 8*2,5 см

9 өндөгтэй бургер, 20 махан бөмбөлөгийн цахилгаан загвар 1016  юань
Халаалт: 50-300хэмийн температур
Жин: 7,7 кг
Цахилгаан хэрэглээ: 220 вольт, 4 квт/50 герц
Бургерийн хэмжээ: 8*2,5 см

18 өндөгтэй бургер цахилгаан загвар 960 юань
Халаалт: 50-300хэмийн температур
Жин: 7,7 кг
Цахилгаан хэрэглээ: 220 вольт, 4 квт/50 герц
Бургерийн хэмжээ: 8*2,5 см

9 өндөгтэй бургер, 20 махан бөмбөлөгийн хосолсон хийн загвар 1016 юань
Халаалт: Хийн тохиргоо
Жин: 3,8 кг
Бургерийн хэмжээ: 8*2,5 см

18 өндөгтэй бургер хийн загвар 960 юань
Халаалт: Хийн тохиргоо
Жин: 3,8 кг
Бургерийн хэмжээ: 8*2,5 см

 

Өндөгтэй боов шарагч

Жижигхэн ч гэсэн амтыг бүтээдэг болохоор том бизнесийн машин. Хэрэглэхэд хялбар бөгөөд ганц минутанд шууд ашиг харагдана. Мөн ажлын байрны талбай жижигхэн. Энэ зураг дээр байгаа шиг л жижигхэн талбайд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж болно. Өөрөө хэлбэл дэлгүүрийн нэг жижиг лангуу л гэсэн үг.

Цахилгаан болон хийн гэсэн үндсэн хоёр сонголттой.

Өндөгтэй боов шарагч

Халаалт жигд явагдах тул нэгэн зэрэг олон өндөгтэй бургеруудийн болц адилхан гарна. Зөгийн балны үүр шиг хэлбэртэй газын тулга шатаах хийг хэмнэхээс гадна дөл нь жигд байдаг.

Өндөгтэй боов шарагч

Дээд зэргийн ган төмрөөр хийсэн U хэлбэрийн халаагч хоолой бүхий халаалтын төхөөрөмж нь мөн жигд халаана. Цахилгаан зарцуулалт нь жаахан өндөр гэгдэх боловч өдөржин ажиллахад 2 ширхэг бургерийн мөнгөтэй тэнцэх цахилгаан хэрэглэнэ.

Та нэг л өдөр ямар ч мастер тогоочоос илүү орлоготой болж чадна. Та төхөөрөмжийг удирд. Төхөөрөмж амтыг бүтээнэ.

Хоёр ширхэг газын тулгатай бөгөөд ачаалал захиалга ихтэй үед хосоор ажилллуулна. Захиалга багатай үед нэгийг нь ажиллуулахад болно. Ингэснээр хийн үргүй зардлыг бууруулна.

Цахилгаан тулга мөн хоёр тусдаа тохиргоотой тул ачаалал захиалга ихтэй үед хосоор ажилллуулна. Захиалга багатай үед мөн нэгийг нь ажиллуулахад болно. Ингэснээр цахилгааны үргүй зардлыг бууруулна.

Халаагч хэвийг хийсэн Polytetra Fluoroethylene (FTEF) материал нь цэвэрлэхэд хялбар. Ямар ч шүлтлэг зүйлд тэсвэртэй, органик бүтээгдэхүүн наалддаггүй, үл зэврэнэ. Үүнээс гадна өндөр температурт хайлахгүй, дулаан жигд сайн дамжуулдаг сүүлийн үеийн тусгай материал юм.

Энэ материал дээр хийсэн ямар ч хүнсний бүтээгдэхүүн үл наалдана. Хэн ч цэвэрхэн хэлбэр сайтай өндгөн бүргер хийж болно.

Ажиллуулж сурах хялбархан. Асаах унтраах товчлуур + температурын тохиргоо. Ингээд л боллоо.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ

Жин: 4 kg
Өргөн: 31 cm
Урт: 37 cm
Өндөр: 16 cm

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Articles View Hits 17667089

Манай зочид

We have 129 guests and no members online

Нэвтрэх