Зураг



Олон улсын чанарын стандартыг хангасан, өндөр нарийвчлалтай автомат ажиллагаатай эдгээр машин дээр ажиллах мэргэжилтэнг бэлтгэх, сургах, технологийн зааварчилгаа өгөх, түүхий эдийн ханган нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөх бүх үйлчилгээг үйлдвэрлэгч хангана.

Нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгч баталгаа гарган өгөх ба энэ хугацаанд эвдэрсэн эд ангиудыг үнэ төлбөргүйгээр нийлүүлж өгнө.
Бээлий нэхэж дууссаны дараа хөвөрлөгөө хийдэг төхөөрөмж гэж бий. Нэг цехэд олон машин зэрэг ажиллаж байгаа бол хөвөрдлөгөөний машиныг тусад нь захиалах хэрэгтэй. Хөвөрдлөгөөний төхөөрөмж авбал 3800 юань нэмж төлнө.
Үйлдвэрлэгчээс Эрээн хот хүртэл тээврийн зардал үнийн саналд багтсан болно.
Төлбөрийн 30 хувийг үйлдвэрлэгчийн данс руу эхлэн шилжүүлээд, дараа нь бараа үйлдвэрээс гарах үед үлдсэн төлбөрийг хийнэ.

Ажлын бээлийний үйлдвэр дээр хийсэн видео бичлэг

Техникийн үзүүлэлт

Бээлийний машины хэмжүүрийн тоо болох 7G, 10G, 14G хэмээх тоо нь ихсэх тусам нэхэлтийн нягтрал их болно.

Модель JB-7A JB-10A JB-14A
Хэмжүүр 7G 10G 14G
Хянах дэлгэц LCD Хяналтын дэлгэцтэй, keyboard товчлууртай
Зогсох үйлдэл Утас зангирах, Алдаа заах, хөдөлгүүрийн ачаалал нэмэгдэх, нэхэлт дуусах
Цахилгаан хэрэглээ 3-фаз, 200V, 450 ватт
Цэвэр жин 250 кг
Сонголт 2 өнгийн төхөөрөмж, 6 өнгийн нэхэлт, Хэмжээ тохируулагч төхөөрөмж
Хүчин чадал 360 хос/ 24 цагт 320 хос/ 24 цагт 300 хос/ 24 цагт
Машины хэмжээ 1200×1700×680 мм
20 тонны контейнерт 20 модон хайрцагтай машин буюу 45 төмөр хамгаалалттай машин багтана.
40 тонны контейнерт 72 модон хайрцагтай машин багтана
Үнэ Эрээн хот 15000 юань 15000 юань 16200 юань
  Үйлдвэрлэгчээс Эрээн хот хүртлэх тээврийн зардал багтсан.
Улаанбаатар хүртэл тээвэрлэх үнэ 2 машин/1800 юань. Гаалийн татвар багтсан.

Сургалт: Захиалагч 20 дээш тоогоор авбал үйлдвэрлэгч мэргэжилтэн илгээж сургалт явуулах, технологийн зааварчилгаа өгөх боломжтой. Захиалагч мэргэжилтэн урих виз, замын зардал, хоол байрны зардлыг хариуцна. Сэлбэгийн нийлүүлэлтийн хангалтыг захиалгын дагуу Олон улсын буухиа шуудангаар илгээнэ. Баталгаат хугацаа Нэг жил.

Тээвэрлэлт: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг нийлүүлэгч тал хариуцах бөгөөд Эрээн хотод ачих буулгах, шилжүүлэн ачих, агуулахад хадгалах зэрэг зардлыг хариуцахгүй.

Дотоод эд ангиудын тухай

Энэхүү машины эд ангуд нь олон улсын стандартын дагуу сайн чанарын гангаар хийгдсэн бөгөөд автомат ажиллагаатай. Мөн түүнчлэн үүр бүхэн нь дээд зэргийн найдвартай ажиллагаа, өндөр хурдаар эргэх нөхцлийг бүрдүүлжээ. Орчин үеийн нэхмэлийн машины сайн чанарын зүүнүүд нь өндөр нарийвчлалтайгаар нэхмэлийг хийх бөгөөд сольж суулгахад хялбархан.
LCD дэлгэцийн тусламжтайгаар утас зангирах, орооцолдох, тэжээл дутагдах, ачаалал ихсэх зэрэг операцуудын бүх алдааг хянаж тохируулна Зүү сонгох дамар нь зүүг сонгох, солих, хэмжээг тохируулах, өөрчлөх бүхи операци өндөр нарийвчлалтай компьютерийн хяналтаар ажиллана.

Дагалдах сэлбэг

No. Нэр Тоо
1 Зүү 50
2 Үүр 50
3 Sinker 10
4 Flat head screw 5
5 Long head screw 1

Бээлийний машинаар ноосон болон даавуун бээлийн нэхэж болно.

Үйлдвэр дээр хийсэн фото сурвалжлага

2015 оны 04 сарын 23 өдөр би бээлий нэхэх машины үйлдвэр дээр биеэр очиж танилцлаа.

Надтай хамт үйлдвэр дээр зочилсон Дэмбэрэл инженер бол нэхмэлийн машины засвар үйлчилгээг их сайн мэддэг хүн. Тэрээр олон жил ноос, ноолууран бээлий, оймсны бизнес эрхэлж байгаа бөгөөд Япон Солонгос Хятад машинуудыг маш сайн мэднэ. Хэрэв та энэ төрлийн бизнесийг анхлан хийх гэж байгаа бол Дэмбэрэл инженерээс зөвлөгөө авч болох юм. Түүнтэй 96644125 гэсэн утсаар харилцаж болно.

Зураг дээр: Бээлий нэхэх машины угсралтыг хийж байгаа нь.

Үйлдвэрийн агуулахад бээлийний машины нөөц их байгаа тул шууд захиалан авч болно. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээвэрлэхэд 5 хоногын хугацаа шаардана.

Ажлын бээлийний түүхий эд

Бээлийний үндсэн түүхий эд болох утас нь шинэ ба хуучин хөвөнгөөр ээрсэн гэж байх бөгөөд цагаан буюу цагаан шаргал өнгөтэй нь шинэ материалаар ээрсэн байдаг. Хар болон саарал өнгө нь дахин боловсруулсан хөвөнгөөр хийсэн байдаг тул хямд байдаг. Найрлаганд байгаа полиестерийн хэмжээ их болох тусам нэхэлтийн явцад тасрахгүй бат бөх байдаг бөгөөд хэрэглэхэд урагдаж цоорох нь бага байдаг. Гэвч гар хөлрөх муу талтай.

Бээлий хийхэд үндсэн 4 төрлийн түүхий эд хэрэглэдэг. Үүнд: 55-70 хувийн хөвөн даавуу болон 30-45 хувийн полиестер утастай нэхмэлийн утас, хөвөрлөгөөний утас, хөвөрдлөгөөний резинэн утас, бугуйны резин утас болно. Утасыг тонноор үнэлэж худалдана. Нэг тонн утас ойролцоогоор 20000 ширхэг хос бээлий үйлдвэрлэнэ.

Утасны үнийн санал

Бээлий хийхэд үндсэн 4 төрлийн түүхий эд хэрэглэдэг. Үүнд: 45-70 хувийн хөвөн даавуу болон 30-55 хувийн полиестер утастай нэхмэлийн утас, хөвөрлөгөөний утас, хөвөрдлөгөөний резинэн утас, бугуйны резин утас болно.

Код Найрлага Цагаан Хар Саарал Хар саарал Цагаан саарал Цагаан шаргал
6s 70% хөвөн
30% полиестер'
11400 юань/тн 7400 юань/тн 7400 юань/тн 6100 юань/тн 7000 юань/тн 9800 юань/тн
8s 11900 юань/тн 7900 юань/тн 7900 юань/тн 6800 юань/тн 7700 юань/тн 10400 юань/тн
10S 12500 юань/тн 8500 юань/тн 8500 юань/тн 8000 юань/тн 8900 юань/тн 11000 юань/тн
6s 45%хөвөн
55%полиестер
11340 юань/тн 6000 юань/тн 7344 юань/тн 6200 юань/тн 7000 юань/тн 9720 юань/тн
8s 11880 юань/тн 7200 юань/тн 7884 юань/тн 6800 юань/тн 7600 юань/тн 10368 юань/тн
10S 12450 юань/тн 8700 юань/тн 8450 юань/тн 7500 юань/тн 8200 юань/тн 10890 юань/тн

Утас захиалах доод хэмжээ 3 тонн/өнгө бүрээс. Учир нь үйлдвэрт шинэ төрлийн утас ээрэхийн тулд бүх тохиргоог хийдэг. Нэг тохиргоо хийсэн бол доод тал нь 3 тонн утас ээрэх журамтай байдаг. Иймд утас ээрэх үйлдвэр 3 тонноос бага хэмжээгээр захиалга авах сонирхолгүй байдаг.

Утасны код нь утасны бүдүүн нарийнийг тодорхойлдог. 6S утас бүдүүн байдаг бол 10 S утас арай нарийн болно. Энэ код нь 100 метр утасны уртын хэмжээтэй порпорционалаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл 100 м 6S утасны жин их байхад 100 м 10S утасны жин нь нарийхан тул бага байна.

Нэг шуудайд 2.5 кг-ын ороолттой утас 10 ширхэг багтана. Нэг шуудай утас 25кг болно.

Ажлын бээлий нэхэхэд үндсэн утаснаас гадна хоёр төрлийн резинэн утас, хөвөрдлөгөөний утас хэрэгтэй. Үүнд

Rubber yarn - Резинэн утас (Нэг шуудай 30 кг) = 1500 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)
Electric yarn - Электрон утас (100 кг) = 4400 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)
Overlock yarn - Хөвөрдлөгөөний утас (100 кг) = 4400 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)

Түүхий эдийн тээврийн зардал

Жин Үйлдвэрээс Эрээн хот хүртэл
1-20 тонн 1400 юань/тонн
20-30 тонн 16000 юань/жижиг машин
30 тонн 20000 юань/том машин

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ