Мужаан хүний өндөр ур чадвар шаардсан ажилуудын нэг бол банз болон хавтанг хөндлөн чиглэлд өрөмдөх ажил байдаг. Тэр тусмаа өндөр нарийвчлалтайгаар нүхлэх нь тийм ч амар ажил биш. Тэгвэл энэхүү машин нь мужаан хүний тэрхүү барьцгүй ажлыг хөнгөвчилж өгнө.
Хятад улсын Гуанжоу хотын дэргэд орших Фошан тосгон бол тавилгын хамгийн том зах юм. Эртнээс энэ тосгонд гар урлал өндөр хөгжсөн болоод ч тэр үү? нутгийн урчуудын хийсэн тавилга цаанаа л нэг бат бөх бөгөөд ур хийц сайтай.
Энэ машин банзыг нуруугаар нь шаантаглаж шахах ажил болон тавилга угсрах ажилд тань ихээхэн нэмэр болно. Үүнээс гадна налуу өнцгөөр өрөмдлөг хийнэ.
Марк | Дөрвөн толгойт | Зургаан толгойт |
Өрөмдлөг хийх хамгийн их гүн | 100мм | 60мм |
Өрөмдлөг хийх хамгийн их диаметр | 22мм | 13мм |
Өрөмдлөг хийх толгой | 4 | 6 |
Ажлын тавцангийн хэмжээ | 1000мм х 430мм | 1000мм х 480мм |
Хөдөлгүүрийн чадал | 1.5 квт | 2.2 квт |
Цахилгаан хэрэглээ | 380V | 380V |
Гадна хэмжээ | 120см х 118см х 85см | 120см х 123см х 85см |
Хүндийн жин | 180 кг | 200 кг |
Баталгаа | Нэг жил | Нэг жил |
Нийлүүлэх хугацаа | 7-10 хоног | 7-10 хоног |
Нийлүүлэх газар | Эрээн хот | Эрээн хот |
Тээврийн зардал | Үйлдвэрлэгч хариуцна | Үйлдвэрлэгч хариуцна |
Үнэ | 4950 юань | 5650 юань |
Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Ажлын тавцанг налуу өнцгөөр тохируулж, өрөмдлөгийг хүссэн өнцгөөрөө хийж болно.
Өрөм хоорондын зайг өөрчлөн тохируулж болно.
Хавтанг гидрийн дарагчаар дарж бэхлэнэ.
Хөл педаль ашиглан гидрийн даралтаар бэхэлгээг хийх тул таны хоёр гар чөлөөтэй.
Нэг тохиргоо хийсэн бол олон дахин хэмжилт хийх шаардлагагүйгээр өрөмдлөгийг өндөр нарийвчлалтайгаар хийнэ.
Ганцхан хөдөлгүүрээр олон өрмийг зэрэг ажиллуулах тул цахилгааны хэмнэлттэй.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.