Зураг



суурин хөрөө

450 болон 900 -ын гүйдэг суурин хөрөө гэсэн хоёр төрөл байдаг.

900 -ын гүйдэг суурин хөрөө нь зөвхөн тэгш өнгөөр зүсэлт хийх бөгөөд гэрийн тавилга, барилгын ажилд өргөн хэрэглэгдэнэ.

450 l-ын гүйдэг суурин хөрөөний ир нь налуу байрлалд шилжин 0-45 хүртэл өнцгөөр хөрөөдөж чадна.

суурин хөрөө

Том хэмжээтэй хавтан зүсэх, цул модон тавилга үйлдвэрлэх гэж байгаа бол 2.8м, 3м, 3.2м-ийн урт суурин хөрөөг сонгох нь зүйтэй.

Тавцангийн хэмжээ 2800мм х 375мм 3000мм х 375мм 3200мм х 375мм
Үндсэн хөрөөний хөдөлгүүрийн чадал 5.5квт
Үндсэн хөрөөний эргэлтийн хурд 4000-6000 эрг/мин
Үндсэн хөрөөний диаметр 300мм*30мм*3мм
Ховил гаргагч хөрөөний хөдөлгүүрийн чадал 0.75квт
Ховил гаргагч хөрөөний эргэлтийн хурд 8000 эрг/мин
Ховил гаргагч хөрөөний диаметр 120мм*20мм*3мм
Хөрөөдөх модны зузаан 75мм
Налах өнцгийн хэмжээ 45 градус
Үйлдвэрийн баталгаа Нэг жил

Үнийн санал

Суурин хөрөөнүүд 450 өнцөг 900 өнцөг
1600мм урт суурин хөрөө 8200 юань 7400 юань
2800мм урт суурин хөрөө 9800 юань 8800 юань
3000мм урт суурин хөрөө 10000 юань 9000 юань
3200мм урт суурин хөрөө 10200 юань 9200 юань

Та үндсэн машин дээрээ нэмж тоноглол захиалан авч болно.

Гар пресслэгч 200 юань
90 градусын автоматаар өргөгч төхөөрөмж 700 юань
45 градусын автоматаар өргөгч төхөөрөмж 6500 юань

 Нэмэлт тоноглол нь таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна автоматжуулалт хийж, үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Суурин хөрөө

Суурин хөрөө

Суурин хөрөө

Суурин хөрөө

Суурин хөрөө

Германы зам төмөр нь хүнд хавтанг хөрөөдөхөд гулзайж нугарахгүй маш сайн хатуулагтай байдаг.

Суурин хөрөө

Энэхүү машин нь том жижиг хөрөө тус бүр дээрээ хөдөлгүүртэй бөгөөд хүчин чадал нь 5.5 квт болохоор энгийн ижил төрлийн суурин хөрөөнөөс илүү хүчирхэг. Хатуу модыг төвөггүй хөрөөднө.

Суурин хөрөө

Суурин хөрөө

Суурин хөрөө

Экспортын чанрын шаардлагыг хангахын тулд энэхүү хөрөөний эд ангиудыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологи, сэлбэг ангиудыг хэрэглэн угсарчээ. Иймээс ч зөвхөн Хятад улсад төдийгүй дэлхийн олон орны хэрэглэгчдийн талархалыг хүлээж байна.

- Энэ машин дээр жижигхэн зүйлийг хэрхэн хөрөөдөх вэ?

- Дараах зураг дээр харуулж байгаа шиг жижиг хэв хийгээд тавилгын жижиг эд ангиудыг хялбархан хөрөөдөж болно.

Суурин хөрөө

- Энэ машин дээр модноос өөр юу хөрөөдөж болох вэ?

- Сүүлийн үед MDF хавтанг барилга болон тавилгын үйлдвэрүүдэд өргөн хэрэглэх болж байна. Энэ машин дээр MDF хавтанг хөрөөдөж болохоос гадна PVC хуванцар хавтан, төрөл бүрийн зүймэл хавтан, органик шилэн хавтан, өндөр хатуулагтай модон хавтанг хөрөөдөж болно.

- Төлбөрийн нөхцөл ямар байх вэ? Үнийг хагаслан төлж болох уу?

- Та урьдчилгаа болгон 6000 юань төлөөд, үлдэгдлийг нь захиалсан тоног төхөөрөмжөө Эрээн хотод хүлээн авахдаа тээврийн компанид төлж болно. Төлбөрийг

- 90 градус болон 45 градусаар хүнд хавтангуудыг машинд оруулж хөрөөдөхөд хэцүү байдаг. Үүнийг хялбаршуулж болох уу?

- Машинд хүнд хавтанг өргөж өгдөг нэмэлт тоноглол хийж болно. 90 градусаар хүнд хавтанг өргөх төхөөрөмж нэмж суулгах бол 700 юань, 45 градусаар хүнд хавтанг өргөх төхөөрөмж нэмж суулгах бол 6500 юань нэмж төлнө.

- Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал хэдэн юань болох вэ?

- Тоног төхөөрөмжийг аливаа гэмтэл бэртлээс хамгаалж дангаар нь тусгай машинаар захиалагчийн хүссэн газар хүргэж өгдөг. Эрээн хот нь үйлдвэрлэгчийн хотоос хамгийн алслалттай хотын нэг тул Үйлдвэр 50 хувийн зардлыг нь төлж, захиалагч үлдсэн хэсгийг нь төлнө. Үүнд 2500 юань зардлыг захиалагч талаас тоног төхөөрөмжөө Эрээн хотод хүлээн авахдаа Тээврийн компанид нэмж төлнө.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ