Энэхүү машин нь модон барилгын урлагын хамгийн чухал төхөөрөмж юм. Эртний гоёмсог багана, уран чамин модон хийцийг хийхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.
Зоролт хийх модны урт диаметрийг хүссэн хэмжээгээрээ тохируулж болно.
Модель | МC-60 | МC-60 |
Ажиллагаа | Автомат | Автомат |
Цахилгаан хэрэглээ | 380V | 380V |
Зорогч машины хөдөлгүүрийн чадал | 7.5 квт | 7.5 квт |
Токарын машины хөдөлгүүрийн чадал | 4квт | 4квт |
Зоролт хийх модны диаметр | 20см-80см | 20см-80см |
Зоролт хийх модны урт | 6м | 8м |
Нийт жин | 1100кг | 1300 кг |
Хэмжээ | 8000мм х 600мм х 1300мм | 10000мм х 600мм х 1300мм |
Үйлдвэрийн баталгаа | Нэг жил | Нэг жил |
Токарийн машины үнэ | 17000 юань | 19000 юань |
Зорогч машины үнэ | 3000 юань | 3000 юань |
Нийт үнэ | 20000 юань | 22000 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмж гэвэл их энгийн. Ердөө л гуалин модыг машинд оруулах хоёр ширхэг таль байхад л болно.
Зураг дээр: Гуалингийн токарийн машины 2018 оны шинэ загварыг үйлдвэр дээр туршиж байгаа нь.
Модны токарийн машин тэргэнцэртэй тул 6м-8м хүртэл урт модыг төвөггүй холтослоно.
Би Архангай аймгийн Жаргалант сумын нутгаар 2016 оны 4 сард аяллаа. Нутгийн маань ойн нөөцийн ихэнхи хэсэг нь байдаг энэ сумын ой модны 70 хувь нь хорхойд идэгдсэн байгааг хараад, сэтгэл их зовж байв.
Дахиад нэг хоёр жил өнгөрвөл, эдгээр модыг хэрэглэх аргагүй байдалд хүрнэ. Иймд тэр модыг ашиглан их хэмжээний дүнз бэлтгэх боломж байгаа юм байна.
Хатаж хуурайшсан тэрхүү сайхан баялагыг бид ашиглаж чадвал олон айл 100 жилийн баталгаатай дүнзэн байшинтай болох юм шиг санагдах юм.
Иймд байшингийн дүнз мод үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн судалгааг хийж, та бүхэнд танилцуулж байна.
1. Гуалин модыг байгалаас татаж авчирна.
Гуалин модны холтсыг энэ машинаар цэвэрлэнэ.
Цэвэрлэгээ хийсэн мод иймэрхүү байдалтай харагдана.
Гуалин модоороо торх зангидна.
Торх бүрэн хатсаны дараа байшингаа барьна.
Жил өнжсөн байшингийн торхыг нар, салхи, ус чийгнээс хамгаалах, өнгө үзэмжийг засахын тулд будна.
Хамгийн сүүлд олон жилийн настай сайхан байшин маань бэлэн болно.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.