![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Зүлгүүрийн машины судалгаа хийж байхад энэхүү машин миний анхаарлыг татсан юм. Учир нь зүлгүүр хийх талбай том бөгөөд нэгэн зэрэг хоёр талаас нь зүлгүүрддэг нь таалагдсан болно.
Зүлгүүр гэдэг маш чухал дамжлага гэдгийг модны мужаан бүр сайн мэднэ. Зүлгүүр сайн бол үзэмж сайн.
Энэ зүлгүүрийн машин нь гидрийн даралтаар банзыг хоёр талаас нь шахаж зүлгүүрдэх тул гар цуцахгүй.
Дээд доод зүлгүүрүүд нь тус тусдаа мотортой тул зүлгэлтийг маш сайн хийнэ. Нэг л удаа зүлгэхэд хангалттай. Иймээс цаг хугацаа хүч шаардсан хүнд ажлыг хялбархан хийх боломжыг мужаанд олгоно.
Энэхүү хагас автомат зүлгүүрийн машин нь дээрээ 1-3 зүлгүүрийн бултай гэсэн ангилалтай.
Загварууд | 300 загвар | 400 загвар | 500 загвар | 600 загвар |
Цахилгааан хэрэглээ | 380 вольт | 380 вольт | 380 вольт | 380 вольт |
Хөдөлгүүрийн чадал | 3 квт | 3 квт | 4 квт | 4 квт |
Зүлгүүр хийх хамгийн зузаан | 10 см | 10 см | 10 см | 10 см |
Ажлын тавцангийн өргөн | 30 см | 40 см | 50 см | 60 см |
Нэг бултай загварын үнэ | 4000 юань | 4250 юань | - | - |
Хоёр бултай загварын үнэ | 4950 юань | 5200 юань | 5700 юань | 6200 юань |
Гурван бултай загварын үнэ | 5850 юань | 6150 юань | 6900 юань | 7390 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.