![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: 47800 юань |
Би бүх төрлийн материал дээр хэвлэл хийж болох хамгийн үр ашигтай принтерийн судалгаа хийгээд , нилээд хугацаа өнгөрлөө. Ихэвчлэн 1440dpi нягтралаас илүүгүй хэвлэдэг машинууд тааралдаж байлаа. Олон жил компьютер дээр фото зураг боловсруулж , график дизайн жаахан ойлгодог над шиг хүнд 1440dpi нягтрал нь үнэхээр таалагдахгүй байлаа. Энэ нягтрал бол хуучин загварын ухаалаг гар утсаар зураг шиг л чанаргүй зураг хэвлэнэ гэсэн үг.
Гэтэл энэ принтерийн нягтрал 5760 dpi хүрч чадсан нь ердөө л ӨНДӨР МЭРЭГЖИЛ-ийн фото аппарат л гэсэн үг. Бага нягтралтай зургийг том хэмжээгээр хэвлэхэд бүрсийгээд, урлагын шинж чанараа бүрэн алддаг. Тийм зураг хэвлэдэг принтер авснаас аваагүй нь дээр.
Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст маш олон зориулалттай тоног төхөөрөмж нэн хэрэгтэй байдаг. Хоёр дахь миний шалгуур бол зузаан хайрцаг дээр хэвлэл хийх чадвартай байх нь чухал байлаа. Энэ принтерийн хувьд бусад өрсөлдөгч брэндийн принтерийн хийж чада а гүй байсан энэ давуу тал нь анхаар а л тат аж сонголт хийх шалтгаан болсон юм.
Мөн бусад брэндүүдийн CNC төхөөрөмжүүд Windows XP үйлдлийн систем дээр ажилладаг бол энэ принтер Windows 7-10 үйлдлийн систем ийг дэмжих driver-тай байсан нь бас их таалагдсан. Энэ нь цаг үетэйгээ зэрэг алхаж байгаа үйлдвэрийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгуулсан.
Энэхүү принтер нь лого, бичиг хэрэг, зургийг мод, метал, шил, акриль, хуванцар, арьс шир, шаазан, плита, PVC болон бусад ижил төрлийн гадаргуу дээр хэвлэнэ. Компьютер дээр бэлтгэсэн ямар ч файлийг дүрслэлийн өндөр түвшинд ав томатаар тохируулж хэвлэнэ. Мөн ажлын талбай нь 60см х 90см гэдэг бол ердөө л А1 цаасан дээр хэвлэл хийх аварга хэмжээ юм. Энэ хэмжээгээр хэвлэдэг принтерүүд дотроо хамгийн өндөр үзүүлэлтийг энэ принтер дээрээс олж харлаа.
Хэвлэлийн өнгө нь нарны шууд тусгалд чанараа алдахгүй, удаан жил дүрслэл ээ хадгалж чадна . Энэ бол принтерт хэрэглэж байгаа импортын хорных нь давуу тал юм.
Джитал програмчлал, хэт улаан туяаны өндөр нарийвчлалтай сканер, олон цэгийн байршилийн систем, өндөр тохиргоотой эд анги гэх мэт технологийн дэвшлүүдийг шингээж чадсан тул нэг хэсэгтээ л цаг үеийн хөгжлөөс хоцрохгүй.
Би Хятадад аялаж явахдаа нэгэн зурагчингийн газар орж үзсэн юм. Урьд нь фото зураг гэдэг бол зөвхөн цаасан дээр л байдаг зүйл мэт ойлгож байлаа. Гэтэл хүмүүсийн зургийг шил, хуванцар, мод, төмөр дээр хэвлээд өгч байгааг олж хараад юун дээр хэвлээд байна? гэсэн сониуч зан хөдөлсөн юм. Тэгээд зурагчингийн цаана нь нууц өрөө рүү шагайн хартал ердөө л ганц энэ принтер харагдах бөгөөд урьдчилан бэлтгэсэн мод, төмөр, хуванцар хавтангууд төрөл бүрийн хэмжээтэйгээр хадгалаастай харагдаж байв.
Би нэг зураг хэвлүүлэхэд ямар үнэтэй вэ? гэж асуусан чинь:
- 1м.кв нь 100 юань гэж байв. Надад гайхалтай хямд санагдсан. Тэгээд тоног төхөөрөмжийн судалгаа хийж байгаад өнөөдөр 1 литр хороор 100 м.кв хавтан дээр бүтэн өнгөтэй зураг хэвлэнэ гэдгийг мэдэж авсан юм. Тооцоод үзэхэд 1 литр хор нь 350 хан юань бөгөөд түүгээр өнөө зурагчин залуу 100000 юань болгон ашиг олж байгааг мэдлээ. Гайхмаар байгаа биз?
Принтерийн сонголтын хувьд хэлэхэд 3 толгойтой принтерийг нь сонгох нь зөв гэж хэлмээр байна. Учир нь энэ принтер нь эхлээд будаж буй гадаргуу дээрээ цагаан өнгө дэвсээд дараа нь үндсэн дөрвөн өнгөөрөө зургаа хэвлэнэ. Эцэст нь тослог өнгөөр бүрэлт хийж эцсийн бүтээгдэхүүнийг бэлэн болгодог. Харин хоёр толгойт принтер нь эцсийн дамжлага болох бүрэлт хийхгүй.
Бүрэлт хийсэн зураг нь угааж цэвэрлэхэд будаг нь арилахгүй, нарны туяанд гандахгүй, яг л тосон будаг шиг удаан жил чанараа сайн хадгалдаг.
- Борлуулалтын дараа үйлчилгээ: Teamview програмаар алсаас удирдаж тохиргоог хийж өгнө.
- Гэрчилгээ: СЕ, SGS
- Өнгө ба хуудас: Олон өнгөт
- Хэрэглээ: Цаасны принтер, Хаяг шошгын принтер, Карт хэвлэгч, Хоолойт принтер
- Принтерийн ангилал: Тавцант принтер
- Хэвлэлийн хор: Бэх Inkjet Printer
- Үйлдвэрээс гарсан он: Шинэ
- Автоматчилал: Хагас автомат
- Хэвлэл хийх хэмжээ: 60 см * 90 см * 18 см
- Хэвлэл хийх хурд: Бүрэн хэмжээний өнгөт А4 нэг хуудсыг 60 секундэнд хэвлэнэ.
- Бэхний төрөл: UV ink
- Гэрэл: UV LED гэрэл
- Алдаа. 0,3 мм-ээс бага
- Ажилын байрны нөхцөл: дулаан 10°С - 35°С, чийглэг 20-80 хувь
- Нэр: UV Inkjet printer
- Мэдээлэл дамжуулалт: LAN кабель
- Үйлдлийн систем: Windows 7 оос Windows 10
- Хэвлэх толгой: Хоёр (Гурав болгож болно.)
- Хоёр толгойт: CMYK + W болон Гурван толгойт: CMYK + W+ Varnish
- Хамгийн том хэвлэл хийх хэмжээ: 60 см * 90 см
- Хэвлэлийн нягтрал: 5760DPI * 2880DPI * 1440DPI * 720DPI
- Эх бэлтгэлийн программ: CorelDraw Photoshop болон бусад график программууд
- Цахилгаан хэрэглээ: 110/220 вольт
- Овор хэмжээ: 164 см * 131 см * 73 см
- Хүндийн жин: 185 кг
- Үйлдвэрийн баталгаа: 13 сар
- Гадна хайрцагийн хэмжээ: 175 см * 136 см * 95 см
- Нийлүүлэх хугацаа: Төлбөр хүлээн авснаас хойш нэг өдөр
- Тээвэрлэлт: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Үйлдвэрийн үнэ: 47800 юань. Хос толгойтой принтер. Хор нь 1 литр нь 350 юань. Нийт 5 өнгийн хор хэрэглэнэ.
Үйлдвэрийн үнэ: 50800 юань. Гурван толгойтой принтер. Хор нь 1 литр нь 350 юань. Нийт 6 өнгийн хор хэрэглэнэ.
Толгой цэвэрлэгч шингэн нь 350 юань
Хамгийн сүүлийн үеийн насосны системээр бэх шүршиж байгаа нь бэхний алдагдлыг багасгаж, толгойны эдэлгээг уртасгаж чадсан. Хэвлэлийн толгой дотор байгаа бэх дууслаа гэхэд ганцхан секундийн дотор бэхийг дүүртэл нь шахаж чадна. Ингэснээр таны цагийг хэмнэхээс гадна хэвлэлийн чанар алдагдахгүй.
Бэх дуусахад анхааруулга өгдөг. Бэхний нөөцийн сенсор дотроо байрлах бөгөөд бэхний хэмжээ бага түвшинд хүрэхэд програмын тусламжтайгаар бүх өнгийн бэхийг дүүргэнэ.
Бэхийг байнга дүүргэж, цагаан өнгийн бэхийг хутгах системээр тоноглогдсон. Иймд удаан хугацаагаар том хэмжээний зураг хэвлэж байх явцад ямар ч зогсолтгүй ажиллана. Цагаан өнгийн бэхий г автоматаар хутгах нь принтерийн толгой блоклогдохоос урьдчилан сэргийлэх бөгөөд бэхний зарцуулалтыг 30 хувь хү ртэл бууруулж, үүнтэй зэрэгцэн толгойг хамгаална.
Дуу чимээ багатай кабелийн хамгаалагч нь өндөр хурдтай ажиллаж байх үед хөдөлгөөнийг саа р уулахгүй бөгөөд кабелийг гадны нөлөөнөөс хамгаалж, гэмтэлгүй байлгах үүрэг гүйцэтгэнэ.
Хэвлэлийн толгой гүйх замыг нь Д элхий д өндөр нэр хүндтэй HIWIN брэнд ээс импортлосон . Энэ нь хэвлэлийн явцад гарах нарийвчлалын алдааг үүрд мартуулж чад жээ .
Үйлдвэрлэгч э нэ машиныг худалдан авсан хэн бүхэнд принтерийн хорны нийлүүлэлтийг хангана .
Уран зургийг ямар ч материал дээр хэвлэнэ.
Амьд мэт гайхамшигтай өнгийг бүтээнэ.
Монгол гэрийн тавилгын үйлдвэрт өргөн хэрэглэж болно.
Модон эдлэл дээр зураг хэвлэсэн байдал
Арьсан урлалын шинэлэг бизнес санаа энд бас л нуугдаж байна. Гэр бүлийнхээ зургийг арьсан дээр хэвлүүлбэл ямар вэ?
Зуны цагт хамгийн их эрэлттэй зүйл бол морины медаль. Тэгвэл энэ машин метал болон хөнгөн цагаан эдлэл дээр зураг хэвлэнэ.
Гар утс ан дээр гэр бүлийн зураг хэвлэ ж өгөх нь бас нэг бизнес болно.
Модон хайрцаг гэх мэт зузаан эдлэл дээр зураг хэвлэсэн байдал .
Шилэн лонхон дээр зураг хэвлэж чадна.
Шаазан лонхон дээр зураг хэвлэсэн байдал
Чемодан дээр зураг хэвлэсэн байдал
Энэ принтер орон зай бүхий 20 см хүртэл зузаан биет дээр хэвлэл хийнэ.
- Ямар , ямар материал дээр хэвлэл хийдэг вэ? - Мод, метал, шил, акриль, хуванцар, арьс шир, шаазан, плита, PVC болон бусад ижил төрлийн гадаргуу дээр хэвлэнэ.
- С ийлбэр бүхий материал дээр хэвлэж чадах уу? - Чадна. Сийлбэр дээр хэвлэл хийх заавар Гарын авлага номонд дэлгэрэнгүй танилцуулсан байгаа
- Танай үнэ энэ үнийн саналаас хямдрах уу? - Энэхүү принтер нь Монгол улсад үйлдвэрийн үнээр шууд нийлүүлэгдэж байгаа бөгөөд Хятад улсын НӨАТ хасагдсан үнэ болно. Ийм д эцсийн үнэ гэж ойлгож болох бөгөөд харин 5 ширхэгээс илүү тоо хэмжээгээр захиалга хийх гэж байгаа бол хямдралын тухай ярьж болно.
- Танай машины баталгаат хугацаа хэдэн жил вэ? Бид Хятад улсдаа ихэвчлэн 1 жилийн баталгаа өгдөг. Харин Монгол улсын захиалагчдад 13 сарын баталгаа өгч байгаа.
- Энэ принтер дээр ажиллаж сурахад хэцүү юу? - Үгүй. Их амархан. Тэгээд ч үйлдвэр Англи хэл дээр бичсэн зааварчилгааг CD дээр бичиж, принтертэй дагалдуулж өгнө. Үүнээс гадна Монгол улсын захиалагчид үйлдвэрийн инженерийн онлайн сургалтын үйлчилгээгээр принтерээ ажилд бэлтгэх туслалцаа өг ч болно.
- Хэвлэлийн хорны зарцуулалт их байдаг уу? - Нэг литр хороор 100 кв.м талбай бүхий материал дээр бүрэн өнгөт хэвлэл хийж болно. Энэ нь A4 хэмжээтэй 1603 ширхэг цаас гэсэн үг юм. Харин 1600 ширхэг футболка, 80000 ширхэг үзэг, 6500 ширхэг гар утасны гэр дээр тус тус хэвлэл хийнэ.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.