Хүн эрт балар цагаас галтай нөхөрлөсөнөөс хойш ахуй амьдралдаа төмрийг хэрэглэж ирсэн. Эдүгээг хүртэл тэд төмрийг өндөр температурт хайлуулан хэрэгцээт эд эдлэлээ хийж ирсэн. Төмрийг хүссэн хэлбэр дүрсээрээ зүснэ гэдэг бол санаанд үл багтах зүйл байлаа. Тэгвэл эдүгээ төмөрийг плазм технолог ашиглан хялбархан зүсдэг болсон байна.
Плазм гэж юу вэ?
Плазм нь ионжсон хийг хэлнэ. Плазм нь ер бусын шинж чанарынхаа хувьд бодисын (хатуу, шингэн, хийн) дөрөв дэх төлөв гэгддэг. "Ионжсон" гэдэг нь атом, молекулаас тусгаар 1 юм уу түүнээс дээш тооны чөлөөт электроныг хэлнэ. Биеийг халаагаад байх тусам бөөмс улам хурдан болдог. Цааш нь улам өндөр температурт халаавал бөөмс илүү хүчтэй мөргөлдөж эхлэх бөгөөд үр дүнд нь бөөмс бутран задарч нэмэх, хасах цэнэгтэй ионууд болно. Энэ төлөвийг плазм гэнэ.
Орчлон ертөнц дээрх хамгийн түгээмэл төлөв нь нэр болон бусад одод дээр орших плазмын төлөв юм. Энгийн жишээ л гэхэд Нарны аймгийн массын 99% нь нар байдаг. Цахилгаан цахих нь дэлхийн гадаргуу дээрх плазмын нэг жишээ юм. Энэ үед температур нь ойролцоогоор 28000К буюу 27726.85 цельсийн хэм болно.
Хийн атомууд ионжих шалтгаан олон боловч голдуу температураас хамаарч байдаг, өөрөөр хэлбэл температур ихсэх тусам атомууд электроноо алдаж ионждог байна. Тэгэхлээр ионжлолын зэргээс (хэр сайн ионжсоноос хамаарч) плазмыг сул, хүчтэй иончлогдсон гэж ангилж болно.
Загвар | 1530 | 1325 | 1313 |
Ажлын тавцангийн хэмжээ | 1.5 х 3 метр | 1.3 х 2.5 метр | 1.3 х 1.3 метр |
Хэрэглэх түүхий эд | Ган, төмөр, хөнгөн цагаан хавтан, гальванжуулсан хавтан, титан хавтан | ||
Зүсэлт хийх зузаан | 0.5 - 15 мм | 0.5 - 15 мм | 0.5 - 15 мм |
Зүсэлт хийх хурд | 8 м/мин | 8 м/мин | 8 м/мин |
Цахилгаан хэрэглээ | 3 фазын 380V, 50HZ | 3 фазын 380V, 50HZ | 3 фазын 380V, 50HZ |
Цахилгаан зарцуулалт | 8.5 квтт | 8.5 квтт | 8.5 квтт |
Зам төмөр | Тайваньд үйлдвэрлэсэн дээд зэргийн ган төмөр | ||
Плазмын чадал | 100A | 60A | 60A |
Хяналтын систем | USB оролттой DSP хяналтын самбар | ||
Файл оруулалт | USB дамжуулалт | ||
Үнэ | 6850 доллор | 6550 доллор | 6430 доллор |
Баталгаа | Нэг жил (Хөтлөгч хөдөлгүүр 6 сар. Ир, мэдрэгч, цахилгаан холболтын утасыг тооцоогүй.) | ||
Төлбөр | 50% урьдчилгаа. |
Үйлдвэр дээр харсан гайхамшигууд
Гайхамшиг 1: Энэхүү плазм зүсэгч машин нь 1,5 см зузаан лист төмрийг компьютерт бэлтгэсэн зургийн дагуу өндөр нарийвчлалтайгаар зүсдэг. Гэхдээ нэг минутанд 8 м урт зүсэлтийг хийнэ. Энэ бол дэлхийн дээд рекорд л гэсэн үг.
Гайхамшиг 2: Тайваньд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын ган төмрөөр хийсэн зам төмөр нь олон жилийн туршид найдвартай ашиглагдана. Миний үзсэн тоног төхөөрөмжүүд дотроос хамгийн их анхаарал татсан зүйл энэ байлаа. Хятадад үйлдвэрлэсэн мод, төмөр боловсруулах тоног төхөөрөмжүүд дотоодын зам төмөр хэрэглэдэг бол энэ үйлдвэр Тайванаас тусгайлан захиалдаг байна.
Гайхамшиг 3: Мөн Герман улсын технологийг ашиглан бүх төрлийн сийлбэрийн болон зүсэгч машин үйлдвэрлээд буцаагаад Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм байна. Иймд Европын чанарын стандартын дагуу Японы Панасоник хөдөлгүүр, Тайваны редуктор суурьлуулсан байлаа.
Гайхамшиг 4: Миний бие тоног төхөөрөмжийн судалгаа хийх явцдаа төмөр боловсруулах олон л үйлдвэрээр зочилж байлаа. Гэтэл энэ машин огт дуу чимээгүй зүсэлт хийж байгаа нь миний анхаарлыг татсан юм. Төмрийг хөрөөдөж зүсэхэд их хэмжээний дуу чимээг гардаг бол энэ машин ямарч дуу чимээ гаргахгүй мөртлөө тахир муруй дүрсийг зургийн дагуу маш хурдан, цэвэрхэн зүсч байв.
Зураг дээр: Хийн гагнуур болон плазм зүсэгчээр хийсэн зүсэлтүүдийг харьцуулан харуулав.
Гайхамшиг 5: Тоног төхөөрөмжийн бас нэг давуу тал нь Хяналтын системийг нь Америк Хятадын хамтарсан үйлдвэрт захиалан хийсэн байх бөгөөд Germany Design Software FastCAM програмаар ажиллуулдаг юм байна. Плазм үүсгэгч нь American Cut-Maste plasma (40A/120A/200A) тул одоохондоо хамгийн дэвшилтэт технологи юм байна. Энэ төхөөрөмж нь плазмын өндөр нуман гал болон түүний даралтыг өөрийн хүссэн хэмжээгээр тохируулдаг тул төмрийн найрлага бүтцэнд тохируулан цэвэрхэн бөгөөд өндөр нарийвчлалтай зүсэлт хийх боломжыг олгодог байна.
Гайхамшиг 6: Тэгээд ч Made in Germany гэсэн тодотголтойгоор Европын зах зээлд нийлүүлдэг нь гайхал төрүүлж байлаа. Манайхан Германаас өндөр үнэтэй машин авлаа л гэдэг. Үнэндээ дэлхийн хөгжингүй орнууд дотооддоо машин үйлдвэрлэхээс Хятадад технологоо өгөөд, Хямд өргөөр үйлдвэрлүүлбэл бүтээгдэхүүний өөрийн өртөг хамаагүй хямдарна гэдгийг мэдчихсэн байна шүү дээ. Иймд Герман хүний гараас өндөр үнэтэй машин авсан нь дээр үү? эсвэл Хятадад үйлдвэрлэж байгаа үйлдвэрээс нь хямд үнээр авсан нь дээр үү? гэдэг асуулт миний өмнө тулгарсан юм.
Компьютер дээр хийсэн зургийн дагуу төрөл бүрийн төмөр урлал болон реклам чимэглэл хийж болно.
Плазм зүсэгчийг Монголд ашиглаж болох бас нэг давуу тал байна. Монголд тоног төхөөрөмж болон машины үйлдвэрлэл байдаггүй. Иймд ямар нэгэн стандартын бус ховор эд ангийг шууд дууриалган хийх боломж энд бий.
Өдөр тутам хэрэглэхгдэх цоожны цуурганаас эхлээд төрөл бүрийн зориулалттай төмөр хийцийг маш хурдан хийдэг.
Төмөр урлал Монголд шинээр бий болгож болох ихээхэн боломжын бизнес юм. Ер нь хүний хийгээгүй шинэ бүтээгдэхүүн гэдэг зах зээлд амжилт олох найдвартай алхам юм.
Плазм зүсэгчтэй хүн бол энэ хаалгыг нэг өдрийн дотор хийж чадна. Харин ашиг бол өндөр.
1,5 мм зузаан лист төмөр хэрхэн урлаг болж байгааг та эндээс харж болно.
1. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
2. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 15-30 хоног байна.
3. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
4. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна.
5. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.