Зураг



Сүүлийн үед манай оронд фермерийн аж ахуй ихээр хөгжиж, тахиа гахай үхрийн аж ахуйнууд олноор байгуулагдаж байгаа билээ. Гэвч аж ахуй хөгжихийн хирээр тэдгээрийн тэжээлийн нөөц ихээр шаарддагддаг. Хэдэн мянгаар тоологдох гэрийн тэжээвэр амьтадын хоол тэжээлийн асуудал бол ихээхэн өргөн хүрээтэй бизнесийн нэг болж байгаа тул тэжээлийн үйлдвэрийн шугамыг танд санал болгож байна. Үнэ хямд бөгөөд хүчин чадал муугүй энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь бүрэн автомат ажиллагаатай.

Энэхүү шугам нь 7 үндсэн машин болон 2 багажнаас бүрдэнэ. Үүнд:

  1. Ногон тэжээл хэрчигч машин
  2. Тэжээл холигч машин
  3. Тэжээл бутлагч ба холигч машин
  4. Шрупэн голтой конвейор
  5. Тэжээл хэвлэгч машин
  6. Чийг хэмжигч
  7. Тэжээл хатаагч машин
  8. Тэжээл савлагч машин
  9. Шуудайны амсар оёгч

Энд танилцуулж байгаа төхөөрөмжүүд нь чанарын өндөр зэрэглэлтэй, Европын стандартад нийцсэн болно. Танд хүчин чадлын олон сонголт байгаа болно.


1. Ногоон тэжээл хэрчигч

Ногоон тэжээл

Загвар: 4 хутгат загвар 6 хутгат загвар
Хүчдэл: 220V/380V 220V/380V
Хөдөлгүүрийн чадал: 2.2 квт 4.8 квт
Хөдөлгүүрийн эргэлтийн хурд:

2800 эрг/мин

2800 эрг/мин

Хүчин чадал: 400 кг/цаг 900 кг/цаг
Машины хэмжээ: 105см х 51см х 80см 105см х 58см х 80см
Хүндийн жин: 55 кг 65 кг
Хэрчигч камерийн өргөн : 24 см 31 см
Амсарын хоолойн өргөн: 23 см 30 см
Амсарын уруулын өргөн: 40 см 48 см
Өнгө: Улаан, ногоон болон бусад Улаан, ногоон болон бусад
Баталгаа: Нэг жил Нэг жил
Үнэ 2400 юань 2600 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.


2. Тэжээл холигч

Тэжээлийн үйлдвэрийн хамгийн чухал тоног төхөөрөмжийн нэг бол тэжээл холигч машин юм.Тэжээлийн найрлаганд орж байгаа бодисыг жигд хольж өгсөнөөр тэжээлийн чанар стандартын хэмжээнд үйлдвэрлэгдэнэ.

Тэжээл холигч

Загварууд FM50 FM100 FM150 FM200
Цахилгаан хэрэглээ 380 (Гурван фаз)
Чадал 1,5 3 4 5,5
Нийт багтаамж (кг) 50 100 150 200
Нийт өндөр (мм) Төгс загвар 1000 1170 1300 1430
Стандарт загвар 950 1100 1220 1320
Цлиндрийн дотор диаметр (мм) Төгс загвар 620*460 760*590 860*680 930*750
Стандарт загвар 615*450 760*570 860*590 960*590
Хөлний өндөр (мм) Төгс загвар (4 хөлтэй) 550 580 620 680
Стандарт загвар (3 хөлтэй) 500 530 630 730
Эргэлтийн хурд (эрг/мин) Төгс загвар 85 85 68 68
Стандарт загвар 85 85 65 65
Тогооны ханы зузаан (мм) Төгс загвар 1,2 2 2 2,5
Стандарт загвар 1 1,2 1,5 1,5
Хутганы өндөр (мм) Төгс загвар 370 460 590 650
Стандарт загвар 320 400 510 550
Хутганы зузаан (мм) Төгс загвар 6*50 8*50 8*50 10*80
Стандарт загвар 6*45 6*45 8*45 8*50
Жин (кг) Төгс загвар 110 160 235 280
Стандарт загвар 125 180 250 300
Үйлдвэрийн үнэ (юань) Төгс загвар 3760 4978 6080 7280
Стандарт загвар 3332 4430 5508 6880


3. Тэжээл холигч ба бутлагч

Босоо хэлбэрийн холигч машин нь гахай тахианы аж ахуйд өргөн хэрэглэгдэх бөгөөд төрөл бүрийн орц нормтой тэжээл хийхэд өргөн ашиглана. Фермерүүд өөрсдийн мал болон тэжээвэр амьтадынхаа тоо толгойноос хамааран хүчин чадал, багтаамжын сонголт хийж авдаг.

Жижиг дунд фермерийн аж ахуй болон тэжээлийн үйлдвэрт өргөн хэрэглэх бөгөөд 1мм - 30мм хэмжээтэй түүхий эдийг бутлагч машинаар бутлаж болно. Уртын хэмжээ ямар ч байж болно. Олон төрлийн тэжээлийн түүхий эдийг орц найрлага, жорын дагуу хольж өгнө. Тухайлбал:

Эрдэнэшиш, сорго, буудай, буурцаг, шош, эрдэнэшишийн иш, хуасан самрын үр, амтат төмс, зэрлэг ургамал, өвс гэх мэт мал амьтны тэжээлийн жорд орсон бүх төрлийн түүхий эдийг буталж, холино. Бутлагдсан түүхий эд вентиляторын агаарын үлээлтээр холигч машин руу орж, эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно.

Энэхүү машин нь үндсэн хоёр хөдөлгүүртэй байх бөгөөд бултагч нь 7,5 квт хүчин чадалтай мотортой байдаг бол холигч нь 3 квт мотортой байна. Машин нь угсарч хэрэглэхэд хялбар, эдэлгээ удаан, бат бөх бөгөөд шигшигч доригиуртай. Сайн чанарын ган төмрөөр битүүмжлэл сайтай гагнаж хийсэн. Дуу чимээ багатай.

Бутлагчтай болон бутлагчгүй холигч машинуудын сонголтууд

Загвар Бутлагч
чадал
Холигч
чадал
Хүчин
чадал
Хүндийн
жин
Багтаамж Хэмжээ Үнэ
300 үгүй 3 квт 400 кг/цаг 320 кг 0.3 м3 1800 *1050 *2300 мм 3450 юань
300 7.5 квт 3 квт 400 кг/цаг 320 кг 0.3 м3 1800 *1050 *2300 мм 4650 юань
500 үгүй 3 квт 700 кг/цаг 450 кг 0.5 м3 2300 *1050 *2500 мм 3700 юань
500 7.5 квт 3 квт 700 кг/цаг 450 кг 0.5 м3 2300 *1050 *2500 мм 4800 юань
500 11.0 квт 3 квт 700 кг/цаг 450 кг 0.5 м3 2300 *1050 *2500 мм 5300 юань
750 7.5 квт 3 квт 1000 кг/цаг 500 кг 0.75 м3 2350 *1160 *2600 мм 6000 юань
1000 үгүй 3 квт 1500 кг/цаг 600 кг 1 м3 2400 *1300 *2900 мм 4000 юань
1000 7.5 квт 3-4 квт 1500 кг/цаг 600 кг 1 м3 2400 *1300 *2900 мм 5050 юань
1000 11.0 квт 3-4 квт 1500 кг/цаг 600 кг 1 м3 2400 *1300 *2900 мм 5600 юань
1000 15.0 квт 3-4 квт 1500 кг/цаг 600 кг 1 м3 2400 *1300 *2900 мм 6000 юань
1500 11-15 квт 4 квт 2000 кг/цаг 800 кг 1.5 м3 2798 *1200 *3020 мм 7800 юань
2000 15 квт 4 квт 2500 кг/цаг 1000 кг 2 м3 2800 *1750 *3100 мм 8300 юань

Жич: Холих чадвар 95% аас дээш.


4. Шурган голтой конвейор

Шрупэн голтой конвейор

Диаметр Загвар Хэмжээ

Чадал

Материал Үнэ Нэмэлт 1 метр
140 мм Налуу A/1.5*B/2.0*C/0.6*D/0.6 метр 2,2 квт Цайрдсан 2700 юань 900 юань
140 мм Налуу A/2.0*B/2.5*C/0.6*D/0.6 метр 2,2 квт Цайрдсан 2800 юань 900 юань 
140 мм Налуу A/2.5*B/3.0*C/0.6*D/0.6 метр 3,0 квт Цайрдсан 3100 юань 900 юань 
140 мм Налуу A/3.0*B/3.5*C/0.6*D/0.6 метр 3,0 квт Цайрдсан 3300 юань 900 юань 
140 мм Босоо A/2.0*B/0.2*C/0.6*D/0.6 метр 2,2 квт Цайрдсан 2880 юань 900 юань 
140 мм Босоо A/2.5*B/0.2*C/0.6*D/0.6 метр 3,0 квт Цайрдсан 2988 юань 900 юань 
110 мм Налуу A/1.5*B/2.0*C/0.6*D/0.6 метр 2,2 квт  SUS304 3388 юань 700 юань 
110 мм Налуу A/2.0*B/2.5*C/0.6*D/0.6 метр  2,2 квт  SUS304 3800 юань 700 юань  
110 мм Налуу A/2.5*B/3.0*C/0.6*D/0.6 метр  3,0 квт  SUS304 4200 юань 700 юань  
110 мм Босоо A/2.0*B/0.2*C/0.6*D/0.6 метр  2,2 квт  SUS304 3700 юань 700 юань  
110 мм Босоо A/2.5*B/0.2*C/0.6*D/0.6 метр  3,0 квт  SUS304 4000 юань 700 юань  

Энд дурьдсан конвейорууд хөнгөн цагаан утас бүхий хөдөлгүүртэй болно.

Нэмэлт сонголт

  • 2,2 квт 220V зэс ороомогтой мотор 600 юань
  • 3,2 квт 220V зэс ороомогтой мотор 700 юань

 Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.


5. Тэжээл хэвлэгч

ХАА-н үр тариа, хүнсний ногооны хаягдал, эрдэнэ шиш, улаан буудайн сүрэл, газрын самар, өвс, хивэг зэргээр хорголжин тэжээл хийхээс гадна үртэс, малын хөрзөнгөөр шахмал түлш хийж болно. Бага температурт боловсруулсан 2-12мм-ийн диаметр бүхий хорголжин тэжээл нь шим тэжээл сайтай байдаг тул тахиа, гахай, үнээ, адуу, бог малын аж ахуйд хэрэглэхэд нэн тохиромжтой.

Машинд боловсруулагдсан хорголжин тэжээлийн микро организмууд усттаж, паразит амьтаны үр авгалдай бүрэн устаж үгүй болно.

Мөн удаан хугацаагаар хадгалах тээвэрлэхэд нэн тохиромжтой.

Тэжээл хэвлэгч

Төрөл бүрийн нунтагласан болон жижиглэн хэрчсэн биомассыг өндөр даралтаар шахан нягтруулж, хорголжин тэжээл болон шахмал түлш үйлдвэрлэнэ.

Энгийн утгаар ойгоход махны машинтай их төсөөтэй тул хутгыг солих журмаар эцсийн бүтээгдэхүүний диаметр болон хэмжээг өөрчилж болно.

Ажиллуулж эхлэх буюу дуусах үедээ 5-10 минут чийглэг түүхий эд оруулж өгөх нь зүйтэй. Учир нь чийглэг түүхий эд нь машин шахагч голыг сайтар халааж өгнө. Машины бул 60-100 градус хүртэл халсны дараа 20-30 хувийн чийглэг түүхий эд оруулна. Бага зэргийн чийглэг түүхий эд нь хоорондоо барьцалдаж, сайтар шахагдан өндөр нягтралтай бүтээгдэхүүн болно. Жор найрлагыг хэрэглэгч өөрөө тогтооно.

Тухайлбал: Сүрлээр шахмал түлш хийж байгаа тохиолдолд бага зэрэг чийглэг хөрзөн нэмж өгвөл шахалт, нягтрал сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Хуурайшилт ихтэй буюу хэт чийглэг түүхий эд нь барьцалдан нягтрах чадвар бага байдаг тул эцсийн бүтээгдэхүүний нягтрал сул гардгийг анхаарах хэрэгтэй.

  • Дискийн эргэх хурд: 336 эрг/мин
  • Хорголжин тэжээлийн диаметр: 2мм - 6мм (Захиалагч сонголтоо хийнэ.)
Загвар Цахилгаан
хэрэглээ ба
зарцуулалт
Дискийн
диаметр
Хүчин чадал Үнэ
KK120 220V/2.2 квт 120мм 80 - 120 кг/цаг 4100
KK150 380V/4.0 квт 150мм 100 - 160 кг/цаг 4750
KK200 380V/7.5 квт 200мм 200 - 300 кг/цаг 6100
KK230 380V/15.0 квт 230мм 350 - 450 кг/цаг 8200
KK260 380V/15.0 квт 260мм 500 - 600 кг/цаг 9800
KK300 380V/22.0 квт 300мм 600 - 800 кг/цаг 16000
KK350 380V/22.0 квт 350мм 800 - 900 кг/цаг 20500
KK400 380V/30.0 квт 400мм 1000 - 1200 кг/цаг 26800

Хорголжин тэжээлийн машин нь хөдөлгүүрийн эргэлдэх хөдөлгөөнийг хүч нэмэгдүүлэх редукторын тусламжтайгаар эргэх дамрыг эргүүлж, үрэлт үүсгэж, тэжээлийн ургамалыг шахаж түрнэ.

Булны өндөр даралтаар шахагдсан тэжээлийн ургамал нь үрэлтийн явцад температур нь нь нэмэгдэж, желатинжуулсан өндөр температур бүхий нунтаг болж, уургийн бүлэгнэлд орно. Дараа нь шахагч булнаас шахагдаж, бэлэн бүтээгдэхүүн болж гадагшлана.

Бэлэн бүтээгдэхүүний уртын хэмжээг хүссэнээрээ тохируулж болох бөгөөд хутгыг тохируулж өгнө.


6. Чийг хэмжигч

Хэвлэгч машинд оруулж байгаа түүхий эдийн чийглэгийг 20 хувиас их буюу бага байлгаж болохгүй. Иймд хэвлэх гэж байгаа бүтээгдхүүний чийглэгийг Чийг хэмжигч багажаар хэмжиж шалгаж байх хэрэгтэй.

Үнэ 180 юань байдаг.


7. Тэжээл хатаагч

Бэлэн болсон тэжээлийн зөв хатааснаар хөгцөрч муудах, чанараа алдах, бутарч үйрмэг болохоос сэргийлээд зогсохгүй удаан хугацаагаар хадгалах боломжтой болдог. Зөв хатаасан тэжээлийг 2 сараас дээш хугацаагаар хадгалж болно. Мөн хувийн жин нь багасч тээвэрлэхэд хөнгөн хялбар болно. Иймд бэлэн тэжээл болон тэжээлд хэрэглэж байгаа түүхий эдийг зориулалтын хатаагчаар богино хугацаанд хатаах хэрэгтэй.

Энэхүү хатаагч машинаар 30% -иас дээшгүй чийглэгтэй бүтээгдэхүүнийг хатаана. Хүнсний үйлдвэрийн үл зэврэх гангаар хийсэн бөгөөд халаалтын температурын хэтрэх үед дохиолол өгнө. Төрөл бүрийн хуванцар болон тэжээлийг халуун агаараар үлээж хатаана. Стандарт халаалт нь 120 хэм бөгөөд түүнийг 200 хэм хүртэл өсгөн тохируулж болно.

Тэжээл хатаагч

Хүчин
чадал
Багтаамж Халаагчын
цахилгаан
зарцуулалт
Сэнсний
цахилгаан
зарцуулалт
Суурийн
талбай
Гадна
хэмжээ
Хүндийн
жин
Үнэ
25 кг/удаа 40 литр 3.5 квт 90 вт 160мм х 160мм 70см х 40см х 92см 36 кг 1950 юань
50 кг/удаа 85 литр 4.5 квт 110 вт 160мм х 160мм 85см х 50см х 105см 53 кг 2200 юань
75 кг/удаа 120 литр 5.2 квт 140 вт 160мм х 160мм 88см х 58см х 112см 56 кг 2470 юань
100 кг/удаа 155 литр 7.0 квт 180 вт 200мм х 200мм 88см х 58см х 112см 85 кг 2830 юань
150 кг/удаа 245 литр 9.0 квт 300 вт 200мм х 200мм 100см х 65см х 125см 118 кг 3060 юань
200 кг/удаа 310 литр 12.0 квт 300 вт 230мм х 230мм 105см х 75см х 133см 154 кг 4130 юань
300 кг/удаа 480 литр 14.5 квт 410 вт 230мм х 230мм 125см х 80см х 160см 215 кг 4900 юань
400 кг/удаа 650 литр 18.0 квт 410 вт 280мм х 280мм 140см х 95см х 165см 250 кг 6100 юань
500 кг/удаа 800 литр 20.0 квт 410 вт 280мм х 280мм 160см х 115см х 185см 300 кг 6800 юань

Жич: Хатаагч машинуудын үнийн саналд суурийн үнэ багтаагүй бөгөөд суурь нэмж захиалах бол 180 юань.


8. Тэжээл савлагч

Тэжээл савлагч машин нь автомат болон хагас автомат гэж хоёр төрлөөр үйлдвэрлэгдэж байгаа.

Тэжээл савлагч

Техникийн үзүүлэлт ба үнийн санал

  • Хэмжээ: 103см х 670см х 990см
  • Цахилгаан хэрэглээ: 380V
  • Цахилгаан зарцуулалт: 3квт
  • Нарийвчлал: 0.3 хувь
  • Уутны жингийн тооцоолол: 200 гр
  • Хүчин чадал: 8-15 тонн/цаг
Багтаамж 500 кг 1000 кг 2000 кг
Автомат ажиллагаатай 9600 юань 10700 юань 12300 юань
Хагас автомат ажиллагаатай 6700 юань 6800 юань 9400 юань

Үнийн саналд тэжээл хадгалах бункер болон савлагчын үнийг нэгтгэсэн болно.


9. Тэжээлийн уутны амсар оёгч

Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, уул уурхайн баяжмалын савалгаа хийхэд өргөн ашиглагдах гар оёдлын машин нь ижил төрлийн машинуудаас олон талаараа давуу.

Солонгос улсын шилдэг технологийн дагуу үйлдвэрлэгдсэн энэхүү машины ажиллагаа найдвартай бөгөөд эдэлгээ удаан.

Шуудайны амсар оёгч

  • Оёдол хийх хурд: 1500-1700 гогцоо/цаг
  • Оёдол: Гогцоот оёдол
  • Хөдөлгүүрийн чадал: 190 ватт
  • Эргэлтийн хурд: 7000 эрг/мин
  • Хөдөлгүүрийн ажиллагаа: Туузан дамжуулагч
  • Бохир жин: 4 кг
  • Цэвэр жин: 3.5 кг
  • Хэмжээ: 260*240см х 80мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 800 юань


Улаан буудай, сүрэл, газрын самарын иш, чихрийн нишингийн гол, үртэс, кофений хальс, цагаан будааны иш, эрдэнэ шишийн үр, эрдэнэшишийн гол наранцэцгийн самрын хальс, хөвөнгийн мөчир зэрэг бүх төрлийн ХАА-н ургамалын хаягдал, мал болон гэрийн тэжээвэр амьтадын ялгадас, нүүрсний хог гэх мэт.

Ер нь шатааж болох бүх төрлийн бодисыг машинд оруулж шахмал түлш хийж болно.

Тэжээл савлагч

Зураг дээр: ХАА-н хаягдлаар хийсэн шахмал түлш

Тэжээл савлагч

Зураг дээр: Гахай тахианы тэжээл

Тэжээл савлагч

Зураг дээр: Муур нохойны хоол

Тэжээл савлагч

Зураг дээр: Малын багсармал тэжээл

Тэжээл бэлтгэнэ гэдэг малын тогоочын ажил. Ингэж бодохоор бас нарийн ур чадвар, жор найрлага шаардсан ажил юм.

Мал амьтан бүр өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд нас насаараа бас л өөр. Төл малын тэжээлийг эхэд нь өгч болохгүй. Гахайн тэжээлийг үхэр идэхгүй гэх мэт. Иймд тэжээл бэлтгэхэд хатаагч машинаас гадна тэжээл бутлагч, хэрчигч, холигч гэх мэт нэмэлт төхөөрөмжүүд хэрэг болдог.

Та өөрийн тэжээж буй мал, амьтаныхаа онцлогт тохируулан тэжээлийн жор найрлагаа тогтоосны дараа нэмэлт тоног төхөөрөмжийн тухай биднээс зөвлөгөө авч болох бөгөөд дараах холбоосоор орж, нэмэлт мэдээлэл аваарай.

Тэжээл хатаагч Тэжээл хатаагч Тэжээл хатаагч
Тэжээл холигч Тэжээл бутлагч, холигч машин Ногоон тэжээл хэрчигч
Тэжээл хатаагч Тэжээл хатаагч Тэжээл хатаагч
Тэжээл хэвлэгч Тэжээлийн конвейор Тэжээл хатаагч

Ах дүүсээ тэжээх гэж амиа золин амьдардаг өгөөмөр чоно шиг хүмүүс бидний дунд их байдаг. Тэр хичнээн том ан агнасан ч олзонд дуртай ах дүүс нь ирээд, ханаж цадахгүй хуваагаад идчихнэ. Гэвч “Эдгээр өлөн чоныг зөв удирдвал, том анг хялбархан агнаж чаддаг!” чоны хуулийг амьдралаараа нотолсон тэрбумтан Лю Юншиний түүхийг толилуулъя.

“Би ах дүү олуулаа байсан тул баян тансаг амьдралтай болсон” гэж Лю Юншин ярьдаг.

Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, тийм л ирээдүй түүнийг тосдог. Тэрээр гэр бүлийнхээ хамтарсан бизнесийг толгойлон, бүгдийг нь хөрөнгийн эзэн болгож чадсан юм.Лю Юншин “Хэн хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Тэр хэмжээгээрээ хувь хүртэнэ” гэсэн шудрага хуулийг гэр бүлийнхээ хүрээнд тогтоожээ.

Юншин (刘永行) 1948 онд Сычуань мужид ядуу тариачны гэрт төржээ.Ах дүү дөрвүүлээ байсан бөгөөд айлын 2-р хүү нь байлаа.

Түүний ах дүү нар бүгд боловсрол муутай хөдөөний эрчүүд байв.

Гагцхүү тэрээр хотод сургууль төгссөн, боловсрол сайтай, түргэн сэтгэдэг сэргэлэн хүү байсан юм.

Лю Юншин хотод амьдрал залгуулахын тулд, зах дээр цагаар дугуй түрээслэх ажил хийдэг байв.

Энэ түүний бизнесийн анхны гараа байсан бөгөөд мөнгөний үнэ цэнийг мэдрэх алтан түлхүүрийг гардуулсан “Амьдралын их сургууль” нь билээ.

Зураг дээр: “Hope Group”-ийг байгуулж, Захиралуудын Зөвлөлийн Даргаар Лю Юншин

Удалгүй Юншин 1000 юаньтай болмогцоо төрөлх тосгондоо эргэн ирж, ах дүү нартайгаа хамтарч, тахиа үржүүлэх фермерийн аж ахуйн эрхлэхээр шийдсэн боловч үр ашиг бага болох нь тодорхой болов.

Иймд 1986 онд Юншин ах дүү нарын хамт “Тахианы тэжээл судлах төв” байгуулан, түүнийгээ “Итгэл” хэмээн нэрлэжээ.

Ах дүүс хоёр жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд тахианы өсөлт хөгжилтийг түргэсгэж чадах тэжээл хийсэн байна.

Энэхүү гайхамшигт оюуны хөрөнгө оруулалтыг хаанаас олов?

Энэ ажлын судалгааг хийхэд, эрдэм шинжилгээний мэргэжлийн ажилтны туслалцаа хэрэгтэй байсан тул Их сургуулийн багш нартай холбоо тогтоон, тэдний эрдэм шинжилгээний ажлыг нь практик амьдрал дээр туршиж өгдөг байлаа. Энэ тэдний олсон оюуны том хөрөнгө оруулалт!

Багаасаа ядуу зүдүү өссөн ах дүү дөрөв дээд сургуулийн боловсрол үгүй ч, ажилсаг залуус байсан тул Их сургуулийн эрдэмтэн багш нар тэдэнд итгэл хүлээлгэсэн юм.

Тэд шинээр хийсэн тэжээлээ үйлдвэрлээд худалдвал, тахиа тэжээснээс илүү их үр ашигтай болохыг нь ойлгож, тэжээлийн үйлдвэр байгуулжээ.

Ургац хураалтын үеэр хангалттай түүхий эд худалдан авч, тэжээлээ үйлдвэрлэнэ. Зах зээлийн аясаар тэжээл үнэтэй болох үед нь борлуулалтаа хийдэг байв.

Тэдний хийсэн тэжээл нь удаан хадгалахад чанараа алддаггүй байсан тул ах дүүсийн ашиг орлого нь улам өсөн нэмэгджээ.

Гэвч “Сайны хажуугаар садаа” гэгчээр тэдэнтэй өрсөлдөгч компаниуд ар араасаа төрөн гарч ирэв. Юншин энэ байдалд дүгнэлт хийж, ах дүү нартаа нэн хачирхалтай санал дэвшүүлсэн байна. Тэрээр:

- Маргааш дөрвүүлээ тосгоны төв талбай дээр хоорондоо зодолдож, тангараг тасрах хэрэгтэй байна гэв. Түүний солиотой юм шиг энэ санал ах дүү нарыг нь цочирдуулж, бүгд эрс эсэргүүцжээ.

- Араас олон арван өрсөлдөгч гарч ирээд байхад яахаараа бид тангараг тасарч, олны өмнө булайгаа дэлгэх хэрэгтэй юм бэ? том ах нь асууж гэнэ. Юншин хариуд нь:

- Бизнес гэдэг бол тулааны талбар. Бид өнгөн дээрээ тангараг тасарсан ах дүүс мэт харагдавч, цаанаа сүрэг чоно мэт эвтэй байх хэрэгтэй. Өнөөдрийн алдсан цаг, маргаашийн асгарах нулимс болно гэдгийг сана гэж хэлэв.

Юншиний бизнесийн стратегийн бодлогыг хэн нь ч тайлж чадсангүй. Иймд Юншин бүх нарийн учирыг ах дүү нартаа тайлбарлан, нууцыг чандлан хадгалахыг тушаасан байна.

Тэрээр “Тангараг тасрах хэлбэрээр зах зээлийн сигментийг бүрэн эзэлж авах” шинэ маягийн тактик боловсруулсан байжээ.

- Бидэнд шинэ технологоор сайн чанарын тэжээл хийх боломж бий. Гэвч бидэнд маш олон дайсан саад болж байгааг та нар харж байгаа биз дээ. Иймд тэднийг устгахын тулд бид тангараг тасрах хэрэгтэй. Та нар бүгд миний зааврын дагуу өрсөлдөгч нарыг нэг нэгээр нь өөртөө элсүүл. Тэднийг өөрсдийнхөө гар хөл болгох нь хамгийн чухал.

Бид дөрөв өөр хоорондоо идэшээ булаалдах 4 сүрэг чоно мэт ширүүн тулаан өрнүүлнэ. Тулаанд нэг нь ялж, нөгөө нь ялагдах жамтай. Энэ бол ах дүүгийн тангараг тасарч байгаа мэт төөрөгдүүлэн, чонын тулаанд ялах тактик юм гэжээ.

Тэд гаднаас нь харахад өрсөлдөгч мэт байвч, маш нарийн нягт холбоотой ажиллаж байлаа. Зах зээлийг бүрэн эзлэхийн тулд, өрсөлдөгч нараа хуваан авч, хоорондоо тулаан хийх бодлогыг зөв хэрэгжүүлж байсан нь Лю Юншиний чадварлаг удирдлага байсан юм.

Ах дүү нар нь Юншиний тактикаар тахианы тэжээл үйлдвэрлэгч нарыг хайр найргүй дампууруулж, зах зээлийн сигментийг нэг жилийн дараа бүрэн эзэлж авав.

Тулаанд том ах нь ялалт байгуулж, бусад нь хуурамчаар дампуурсан гэнэ.

Ах дүүс бүгд өөр өөрийн компанитай байсан бөгөөд тэжээлийн зах зээлийг дөрөв хуваан эзэгнэсэн байна. 1991 онд ах дүү дөрвөн “Чоно” эргэн эвлэрсэн мэтээр компаниудаа нэгтгэн, “Hope Group”-ийг байгуулж, Захиралуудын Зөвлөлийн Даргаар Лю Юншинийг сонгожээ.

1995 онд ах дүүсийн групп компани 10 сая юаний ашигтай ажиллаж, орлого геометрийн прогрессоор өсч эхлэв.

2000 онд Лю Forbes сэтгүүлийн “Тэрбумтан” жагсаалтанд орж, түүний хөрөнгө 121 сая юань байсан бол есөн жилийн дараа түүний хөрөнгө 25 дахин өсч, 3 миллиард доллорын хөрөнгөтэй болжээ.

Тэжээлийн үйлдвэр Монголд хэрэгтэй юу?

Зарим хүмүүс бэлчээрийн мал аж ахуй хөгжсөн Монгол оронд тэжээлийн үйлдвэр хэрэггүй гэж ярьдаг. Би эсрэгээр нь тэжээлийн үйлдвэр хэрэгтэй гэж хэлмээр байна. Энд би хэд хэдэн жишээ татья. Үүнд:

1. Төмс байцаа тарьж, сумынхаа хоёр гуравхан мянган хүний хэрэгцээг хангах гэж шаналж байхын оронд хоёр гурван зуун мянган малдаа зориулсан тэжээлийн ургамал тарьвал ашиг унац арвин болно.

2. Улаанбаатарын гурилын үйлдвэрүүд малын тэжээл үйлдвэрлэдэг. Гэвч тэдний үйлдвэрлэсэн малын тэжээл бол тийм ч сайн тэжээл биш гэдгийг малчид мэднэ. Аргагүйн эрхэнд өлссөн мал л иддэг тэжээл.

Гэвч тэр нь маш өндөр үнэтэй бөгөөд хүрэлцээ муутай.

3. Монголд байгаа тахианы аж ахуйнууд бүгд л Хятадаас тахианы тэжээл худалдан авдаг. Тэд Эрээн хотын нэгэн компаниас Хөх хотод үйлдвэрлэсэн өндөглөгч тахианы тэжээлийг 3200 юань/тонн гэсэн үнээр худалдан авдаг гэж би сонссон.

Тахиа бол маш идэмхий амьтан. Тахианы аж ахуйн эздийн сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл бол тэжээл юм.

4. Улаанбаатарын хятад рестораны эзэн Монголын гахайны мах амт муутай байдаг гэж ярьж байсныг би сонссон. Учрыг нь асуувал Монголын гахайн аж ахуйнууд гахайгаа зоогийн газрын хаягдлаар тэжээж байхад, яаж амттай байх билээ дээ гэж байсан.

5. Социализмийн үед Хэнтий аймгийн Хэрлэн баян -Улаан, Архангай аймгийн Төвшрүүлэх гэх зэрэг том том тэжээлийн аж ахуйнууд байсан.

Одоо тэд бүгд устаж үгүй болсон. Эдгээр аж ахуйнууд Улсын өвс, тэжээлийн фондыг бүрдүүлдэг байсан. Тэр үеийн мал зуднаас айдаг, одоогийн мал айхаа байчихсан гэж үү?

Тэр үед 25 сая малтай байсан бол одоо 60 сая хүрээд байна шүү дээ.

Монгол шиг мал аж ахуйн оронд тэжээлийн үйлдвэр үр ашигтай салбарын нэг гэж бодогдоно.

Гуравхан сая хүнээ тансаглуулъя гэвэл 60 сая малынхаа тэжээлийг бэлтгэчихээд, Австрали, Шинэ Зеланд шиг Эрчимжсэн малын фермд бордсон махаа экспорлож болно.

"Мөнгө босгох мянган санаа" номын маань нийтлэл

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ