![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Монголчууд маань сүүлийн үед эрүүл мэндэд нэн ашигтай ногоон ургамал хэрэглэх сонирхол их болж байна. Иймд багахан талбайд өөрийн хэрэглээний төрөл бүрийн нарийн ногоо, жимс тариалж болох гидропоник системийг танилцуулахаар бэлтгэлээ.
Гидропоник систем гэдэг нь хөрсгүй орчинд ургамал тариалах орчин үеийн шинэ технолог юм. Бид гаднаас ямар бордоогоор бордож ургуулсан эсэх нь тодорхойгүй ногоог маш өндөр үнээр худалдан авч иддэг. Тэгвэл хувийн жижиг хүлэмжиндээ өөрсдийн тарьж ургуулсан шинэ ногоог идэх боломж байна.
Гэтэл энэ системийн талаар товч ойлголтыг урьдчилан өгөх хэрэгтэй байх. Ажиллах зарчим нь их энгийн. Тусгайлан бэлтгэсэн хоолойгоор ургамалд нэн хэрэгцээт шим тэжээлийг уусгасан усыг гүйлгэж, түүндээ ямар ч хөрс хэрэглэхгүйгээр ургамалын тэжээллэг орчинг хангах асуудал юм.
Зураг дээр тариалаад 17 хоносон жижиг байцаа.
Энд танилцуулж байгаа загвар бол ус цэвэршүүлэх, бохир ус гадагшлуулагчтай автомат агааржуулагчтай өрхийн хэрэглээний төхөөрөмж юм.
- Нэр: Гидропоник ургуулалтын систем
- Загвар: LZ96
- Овор хэмжээ: 80*40*171 см
- Цахилгаан хэрэглээ: 220 вольт
- Цахилгаан зарцуулалт: 1 квт/цаг
- Суурийн талбай: 0,32 кв.метр
- Үрсэлгээ хийх ургамалын тоо: 96 ширхэг
- Баталгаа: Нэг жил
- Үнэ: 3980 юань (Гурван давхар тавиуртай, хөнгө цагаан хүрээтэй)
- Үнэ: 4280 юань (Гурван давхар тавиуртай, хөнгө цагаан хүрээтэй + Үрсэлгээ хийх нэмэлт тавцан)
- Үнэ: 4680 юань (Гурван давхар тавиуртай, хөнгө цагаан хүрээтэй + Аквариум)
- Үнэ: 4980 юань (Дөрвөн давхар тавиуртай, хөнгө цагаан хүрээтэй + Үрсэлгээ хийх нэмэлт тавцан)
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлвэрлэгч хариуцна.
Би 2021 оны 4 сард гэртээ гидропоникийг туршиж үзлээ. Эхлээд ойшоосонгүй байтал 3 хоногын дотор арай хурдан ургачихав уу даа гэсэн бодол төрөв.
Тэгээд Esse тамхиа хажууд тавиад ургалт хэрхэн явагдаж байгааг туршиж үзэхээр шийдсэн юм. Та дараах зурган дээр байгаа он сар өдрийг анзаарч байгаа байх.
Би өөрийн OPPO Find X2 Pro гэдэг гар утсаараа зураг дарсан. Зураг бүрийн доор он сар өдөр нь цаг минуттайгаа байгаа. Ийм хурдан ургана гэж санасангүй.
Үнэхээр баярламаар, гайхмаар, бахархмаар байсан шүү. 6 хоногт ингэж хурдан ургаж байгаа ургамал анх удаагаа л өөрийн нүдээр харлаа.
Энд би үрсэлгээнээс эхлээд тариалж дуусгах бүх тайлбарыг хүргэлээ.
Ойлгоход хялбар энгийн байгааг та зургаас хараад шууд ойлгоно. Асуух зүйл байвал 86995510 гэсэн утсаар холбогдож зөвлөгөө аваарай.
Үрсэлгээ хийх саванд порлонд суулгасан үрийг соёолуулах нь илүү тохиромжтой байдаг.
Усны насосыг бордоо найруулсан усанд хийнэ. Цаг тохируулагчид насосыг залгаж, тодорхой хугацааг тохируулан цахилгаанд холбоно.
Ганцхан гидропоник машин нэг өрхийн бүрэн хэрэглээг хангаж чадна. Өрх гэртээ эрүүл хүнс хэрэглэж, ямар ч химийн хорт бордоогүй ногоон ургамал хэрэглэх боломж энд харагдаж байна.
Гидропоник усалгааны системийн давуу тал гэвэл их олон зүйлийг жагсааж болно. Үүнд:
- Уламжлалт хөрсөөр тариалсан тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад усны зарцуулалт 90% хүртэл үр ашигтай хэрэглэдэг.
- Хөрсөнд тарьсантай ижил хэмжээний талбайд 3-4 дахин их ургамал ургуулж болно.
- Гидропоник систем нь ургамалыг хоёр дахин хурдан ургуулдаг.
- Эцсийн бүтээгдэхүүний тэжээллэг чанар нэмэгддэг
- Цаг агаарын таагүй нөхцөлд ч гэсэн хүссэн ургацаа хураан авч болно.
- Хортон шавь болон химийн бордоо хэрэглэхгүйгээр өндөр ургац авч чадна.
Ходоод маань жил ирэх тусам хоол боловсруулах чадвар нь алдагдаад байна уу даа? гэж олон хүн сэтгэл зовнидог. Энэ нь эрүүл хүнс хэрэглээгүйтэй холбоотой юм. Зах зээл дээр худалдаалж байгаа ихэнхий ногоо жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн болж чаддаггүй. Тэдгээр ногоог хүний нүдэнд тусахаар сайхан харагдуулах гэж их хэмжээний химийн хор болон пестицидээр хордуулсан байдаг.
Өнгөлөг харагдаж байгаа ногоо бүхэн цаанаа заавал нэг муу үр дагавар дагуулдаг.
Өрөөнд ямагт цэвэр агаарын эргэлтийг үүсгэнэ. Ногоон ургамал нь нян устгах үйлчилгээтэй дэгдэмхий тос агуулдаг бөгөөд агаарт агуулагдах хорт хий, хүхрийн давхар исэл, азотын исэл, формальдегид, устөрөгчийн хий гэх мэт шингээх чадвартай байдаг.
Энд би үйлдвэрлэгчийн зөвлөснөөр гидропоникт ургуулж болох өндөр үр ашигтэй ургамалуудын танилцуулгыг орууллаа. Танд цаашид үрийг нь Хятадаас хямд үнээр оруулж болох боломжыг бодолцон үзэж хятад нэртэй нь үзүүлсэн болно.
Гидропоник технологиор ургуулж болох шилдэг 10 ургамал.
Гидропоник гэдэг бол ургамалыг хөрсөнд биш эрдэст усанд ургуулах арга юм. Төрөл бүрийн эрдэст бодис, шим тэжээлийг тохиромжтой хэмжээгээр нь усанд уусгаж, жимс болон нарийн ногооны ургах хурдацыг нэмэгдүүлэн, арвин ургац авах шинэ төрлийн технолог юм. Энэ технологиор маш олон төрлийн ургамалыг тариалж болох бөгөөд орон сууц, балкон, хүлэмжийн аж ахуйд өргөн хэрэглэж болно. Дор дурьдсан нарийн ногоо болон жимс жимсгэнийг тариалах юм бол илүү үр дүнтэй байдаг.
1. Улаан лооль
Энэ төрлийн шүүслэг ургамал нь бага хэмжээний талбайд олон давхраар таазандаа тултал ургуулж болдог ургамалын нэг төрөл юм. Тариалагч нь улаан лоолийн хүлээн авч байгаа шим тэжээлийг хянаж, ямар ч алдагдалгүйгээр хураалт хийх таатай боломжыг мэдрэх болно. Жимслэг амт нь сайхан болохоос гадна жилийн турш тасралтгүй ургац хураан авч болно. Улаан лооль нь А, С амин дэм, фолийн хүчлийн баялаг эх үүсвэр бөгөөд зүрхний өвчин, чихрийн шижин, хорт хавдраас хамгаалах хүчтэй антиоксидант агуулдаг.
2. Шанцайны ургамал
Шанцайны ургамал нь өндөр ургадаггүй бага талбай шаарддаг тул тариалагчидийн хамгийн сайн сонголтуудын нэг юм. Анхны үр суулгасаны дараа ганц нэгхэн долоо хоногын дараа анхны ургацаа авч болдог болохоор танд илүү их урам хайрлах болно. Шанцайны ургамал нь эрүүл мэндэд нэн ашигтай ургмал бөгөөд аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй фито-шим тэжээл агуулсан илчлэг багатай гэдгээрээ давуу талтай. А, С, К витаминаар баялаг бөгөөд бие махбодийн бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай төмөр, кальцийн магни, кали зэрэг эрдэс бодис агуулдаг.
3. Өргөст хэмх
Өргөс хэмх нь усан орчинд дуртай ургамал тул гидропоникийн аргаар ургуулахад хамгийн тохиромжтой. Харин орон зай хангаллтай байх хэрэгтэй. Өргөст хэмх нь төмөр, натри, кали, магни, кальци, цайраар баялаг бөгөөд витамин B, C, фолийн агууламжтай. Эдгээр элементүүд нь бие махбодийг холестеролоос цэвэрлэж, хөгшрөлтийн явцыг удаашруулж, бодисын солилцоог зохицуулдаг.
4. Ногоон сонгино
Ногоон сонгино тариалахдаа булцуу нь бүрэн боловсрохоос нь өмнө хурааж авах хэрэгтэй. Нэг саванд хэд хэдэн сонгино тариалаад 3-4 долоо хоног тутамд нь хураана. Ногоон сонгины найрлаганд байгаа антиоксидентууд нь ДНХ болон эд эсүүдийг гэмтэхээс урьдчилан сэргийлнэ. Ногоон сонгины C болон K витаминууд ясыг эрүүлжүүлэхэд хүчтэй нөлөөлдөг бөгөөд ханиад томуу, вирусын халдварыг эмчлэхэд үр дүнтэй. Мөн B болон A витамин агуулсан байдаг.
5. Амтат чинжүү
Амтат чинжүү нь улаан лоольтой төстэй нөхцөлд ургадаг бөгөөд шөнийн цагаар агаарын температурыг нэмэгдүүлж, өдрийн цагаар агаарын температурыг бууруулдаг. Чинжүү нь таны хоолонд амт, үнэр нэмээд зогсохгүй илчлэг багатай, витамин, шим тэжээл ихтэй байдаг.
А, С амин дэмээр баялаг бөгөөд эслэг, фолийн хүчил, калийн маш сайн эх үүсвэр тул өвчин эмгэгийн эсэргүүцэх шинж чанар өндөр байдаг.
6. Бууцай
Бууцай нь бусад навчит ногоотой адил гидропоник системд сайн ургадаг. Та бууцай тариалбал хурдан ургадаг бөгөөд ургац сайтай байдаг.
Бууцай нь антиоксидант шинж чанараараа алдартай, эрүүл ногоон навчит ургамал юм. Уураг, төмөр, витамин, эрдэс бодисоор хангах гол ургамалын нэг юм. Бууцай А, С, К, Е витаминууд болон фолийн хүчил, магни, зэс, цайр гэх мэт эрдэс бодис хамгийн ихээр агуулсан ногоон навчит ургамлын төлөөлөл юм. Зүрхийг хамгаалах, холестеролыг бууруулах, хоол боловсруулалтыг сайжруулах, хөгшрөлтийг багасгах үйлчилгээтэй бөгөөд төмрийн баялаг эх үүсвэрээр хангана.
7. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ чийглэг нөхцөлд ургах дуртай ургамал тул гидропоник нөхцөлд сайн ургана. Хөрсөнд ургуулсан жимснээс хамаагүй том жимс ургуулах бөгөөд жилийн турш шинэ ургац хураан авна. Гүзээлзгэнэ нь антиоксидант, дархлаа сайжруулдаг витамин С-д агуулагддаг бөгөөд холестерол болон цусны даралтыг бууруулахад тусалдаг.
7. Нэрс
Нэрс нь хүчиллэг хөрсөнд сайн ургадаг тул гидропоникийн нөхцөлд илүү тохиромжтой. Агууламж, шим тэжээлийг хянах нь илүү хялбар бөгөөд илүү том, эрүүл ургац өгөх болно. Нэрс нь тархи, мэдрэлийн системийг хамгаалдаг антиоксидант ихтэй гэдгээрээ алдартай. Эдгээр нь эрүүл биед шаардлагатай антиоксидант, витаминаар хангадаг хамгийн өндөр жимсний нэг юм.
8. Лаврын навч
Лаврын навч нь маш их түгээмэл хэрэглэгддэг хоол амтлагч ногоо бөгөөд бага арчилгаа шаардагддаж, гайхалтай ургац өгдөг. Лавар нь хоолны амт, үнэрийг сайжруулахаас гадна эрүүл мэндэд маш олон төрлийн ашиг тусыг өгдөг. Судалгааны үр дүнгээс харахад лаврын навч нь үрэвсэл, хаван багасах ба антиоксидант ихтэй, хөгшрөлтийг үүсгэдэг чөлөөт радикалуудаас хамгаалдаг.
9. Кориандер
Кориандер бол маш сайн ургамал бөгөөд ердөө 4 долоо хоногт бүрэн боловсрох бөгөөд зуны цагт 2-3 удаа ургац хураах боломжтой. Үүнд тусгай шаардлага шаардагддаггүй бөгөөд гэрэл сайтай байх тусам хамгийн их ургац өгөх болно Кориандер нь хамгийн түгээмэл хоол амтлагчийн нэг бөгөөд эрүүл мэндэд олон талын ашиг тустай гэдэг.
10. Жижиг байцаа
Гидропоникийн системд ургуулж байгаа ургамалын өндөр нь 30 см-ээс хэтрэхгүй байвал сайн байдаг. Жижиг байцаа 25 хоногт ургадаг.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.