Зураг



Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: 22600-220000 юань

JS маркийн бетон зуурагч нь барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамгийн анхны хос голтой, өндөр нарийвчлалтай зуурмагын төхөөрөмж юм. Хөндлөн паралель хийцтэй 2 болон 4 голтой бетон зуурагчийн гагнаасыг хүнд даацын бүтээгдэхүүн боловсруулахад тохирсон тусгай технологиор хийсэн тул удаан жилийн эдэлгээ даана.

Үйлдвэрээс шууд нийлүүлж байгаа тул Монгол улсад 13 сарын баталгаа гаргаж өгөх бөгөөд үйлдвэрийн буруугаас болсон эд ангийн гэмтлийг үйлдвэрээс хариуцаж сэлбэгээр хангаж өгнө.

Миксерийн гадна корпусыг компьютерийн плазмын технологиор зүсэж хийсэн тул хийц загварын алдаа гарахгүй бөгөөд тэгшхэм сайтай.

Бетон зуурмагын үйлдвэрлэлийн процесс, насосын шахалт, цахилгаан, хүч дамжуулах эд ангийн ажиллагааг мониторинг системээр хянана.

Тосон шахуургатай цахилгаан насос суурьлуулсан тул хүчирхэг бөгөөд их хэмжээний бетон зуурмагыг хялбархан зуурч бэлтгэнэ.

Ус шүрших систем нь зуурмагын биежилтийг жигд болгож өгнө.

Загвар JS500 JS750 JS1000 JS1500 JS2000
Миксерийн багтаамж 500 литр 750 литр 1000 литр 1500 литр 2000 литр
Оруулагчийн багтаамж 800 литр 1200 литр 1600 литр 2400 литр 3200 литр
Хүчин чадал ≥25м3/цаг ≥37.5м3/цаг ≥50м3/цаг ≥75м3/цаг ≥100м3/цаг
Ширхэгийн хэмжээ (Хайрга, Элс) 80мм/60мм 80мм/60мм 80мм/60мм 80мм/60мм 80мм/60мм
Хутгагч ир Эргэлийн хурд 35эрг/мин 31эрг/мин 25.5эрг/мин 25.5эрг/мин 23эрг/мин
Тоо 2×7 2×7 2×8 2×10 2×9
Хутгагч мотор Загвар Y180M-4 Y200L-4 Y225S-4 Y225M-4 Y280S-4
Чадал 18.5квт 30квт 37квт 45квт 75квт
Эргүүлэгч мотор Загвар YEZ1325-4-B5 YEZ132M-4-B5 YEZ160S-4 YEZ180L-4 YEJ180L-4
Чадал 5.5квт 7.5квт 11квт 18.5квт 22квт
Насосын мотор Загвар 50DWB20-8A 65DWB35-8A KQW65-100I KQW65-100I CK65/20 литр
Чадал 0,75квт 1.1квт 3квт 3квт 4квт
Лифтийн өргөх хурд 18m/мин 18m/мин 21.9m/мин 23m/мин 26.8m/мин
Хэмжээ Тээвэрлэлт 305*230*268см 365*260*289см 464*225*225см 507*225*244см 568*225*273см
(Урт*Өргөн*Өндөр) Үндсэн 446*305*522см 495*365*622см 876*3436*954см 964*344*970см 107*387*1072см
Машины жин 4200кг 5500кг 8700кг 11130кг 15000кг
Торх суллах өндөр 1500мм 1600мм 2700/ 3800мм 3800мм 3800мм
Үйлдвэрийн баталгаа 13 сар 13 сар 13 сар 13 сар 13 сар
Үйлдвэрийн үнэ 22600 юань 42000 юань 71000 юань 118000 юань 220000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 4200-14500 юань

Бетон зуурмагын үйлдвэрлэл явуулж байхад зөвхөн миксерээс гадна нэмэлт тоноглолууд их хэрэг болдог. Ажил хөнгөвчлөх үүднээс автоматжуулалт маш чухал.

Автоматжуулалт хийх хоёр үндсэн сонголт байдаг. Үүнд:

  • Ерөнхий удирдлагын төвтэй
  • Дан удирдлагын шиттэй гэж байдаг.

Зураг дээр: Ерөнхий удирдлагын шит нь миксер, силос бункер, ус, хайргыг нэг цэгээс орц нормыг нь тааруулж, зуурмаг үйлдвэрлэнэ. Ингэж үйлдвэрлэл явуулахад 1-2 ажилчин хангалттай. Үйлдвэрийн үнэ: 6000 юань

Зураг дээр: Дан удирдлагын шит нь ус, цемент жинлэх төхөөрөмж дээр суурьлуулах бөгөөд нэг оператор хянаж байх хэрэгтэй. Энэ сонголтыг хийж байгаа бол дараах жинлэх төхөөрөмжийг зайлшгүй нэмж суурьлуулах хэрэгтэй. Үйлдвэрийн үнэ: 1200 юань

Зураг дээр: Ус цемент жинлэх төхөөрөмж. Үйлдвэрийн үнэ: 4500 юань

Зураг дээр: Шурган голтой конвейорууд. Үйлдвэрийн үнэ: 3600 юань/6 метр урт моторын хамт

Зураг дээр: Дан удирдах шит бүхий бетон зуурмагын иж бүрэн төхөөрөмж.

Зураг дээр: Ерөнхий удирдлагын төв бүхий бүхий бетон зуурмагын иж бүрэн төхөөрөмж + 100 тонны цементийн бункер + хайрганы бункер

Зураг дээр: Хэвтээ бункер

Зураг дээр: Босоо бункер буюу силос

Энэхүү бетон зуурагч машинууд нь экспортын зориулалтаар үйлдвэрлэгдэж байгаа тул Олон улсын чанарын стандартын шаардлага хангасан.

Үйлдвэр дээр очиж, бэлэн болж байгаа зуурмагын машинуудыг бүх талаас нь сайтар харж шинжлээ. Будаггүй байх үед нь гагнаасууд болон эд ангийн угсралтыг харахад нэн ойлгомжтой байдаг.

Барилга зам, уул уурхайн тоног төхөөрөмжийн чанарыг шинжие гэвэл будаг хэмээх өнгөлөн далдлалт хийгээгүй, хагас угсралттай байхад нь шалгах хэрэгтэй. Дараах зургуудыг харах нь үйлдвэр дээр очоод үзсэн мэт мэдрэмж төрөх байх.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ