Дөрвөн баганатай авто засварын лифт нь тогтвор сайтай бөгөөд хөдөлмөр хамгааллын шаардлагыг бүрэн хангасан. Өргөлтийн хэмжээг нарийн тохируулж болно. Өргөлтийн хэмжээ хэтэрсэн тохиолдолд өргөгч элеватор автоматаар унтрах бөгөөд механик болон гидрийн түгжээ, дэгээгээр давхар оньслоно.
- Даац: 4000 кг
- Цахилгаан хэрэглээ: 220V/380V
- Цахилгаан зарцуулалт: 2.2 квт/цаг
- Өргөлт хийх хугацаа: 60 сек
- Өргөлт хийх өндөр: 1600мм
- Нийт өндөр: 2000мм
- Нийт өргөн: 3220мм
- Багана хоорондын зай: 2920мм
- Газраас өргөгдөх өндөр: 132мм
- Хүндийн жин: 900 кг
- Баталгаа: Нэг жил
- Үнэ: 12000 юань (Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн )
1. Угсралт хийх заавар.
Угсралт хийхдээ дөрвөн баганыг маш нарийн тэгшхэмтэйгээр бат бөх суурь хийж байрлуулах хэрэгтэй. Дөрвөн баганы диагоналийн зөрүү 2 см-ээс хэтэрсэн тохиолдолд төхөөрөмж ажиллахгүй болохыг анхааруулъя.
Дөрвөн утастай гурван фазын цахилгаан кабель хэрэглэх бөгөөд хийн даралтын хэмжээ 0.4Мра-аас багагүй байх хэрэгтэй:
2. Ажиллуулах заавар
А. МАШИНЫГ ӨРГӨХ
- Лифтийн орчин тойронд байгаа элдэв зүйлийг зайлуулна.
- Лифтийн гарын хамгийн бага байрлалд тохируулна.
- Лифтийн гарыг буцааж, хамгийн нам байрлалд байршуулна.
- Машиныг лифтэн дээр гаргаж, хоёр хязгаарлагч дээр байршуулна.
- Резинэн дэвсгэрийг байрлуулж, лифтийн гарыг ажиллуулан өргөнө.
Б. МАШИНЫГ БУУЛГАХ
- Лифтийн доор болон аюултай бүсэд хүн байгаа эсэхийг шалгана.
- Лифтийг буулгаж хамгийн нам байршилд хүргэнэ.
- Машиныг лифтээс гаргана.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.